|
Хайгуулын тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхэд
бүрдүүлэх материал:
1. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл (маягт L-1)
2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт L-4)
3. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
4. Хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг буулгасан зураг 2 хувь
5. Үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
6. Хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаархи албан ёсны мэдээлэл
7. Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны)
8. Хайгуулын талбайд гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, өртгийг тусгасан урьдчилсан төсөл
9. Цөмийн энергийн тухай хуулийн 19.3-т заасан баримт бичиг
Ашиглалтын тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхэд
бүрдүүлэх материал:
1. Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл (маягт L-2)
2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт L-4)
3. Монгол улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны)
4. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
5. Ашиглалт хийх болон үлдэх хайгуулын талбай тус бүрийн байршил, булангийн цэгүүдийн солбицол, хилийг буулгасан зураг тус бүр 2%,
6. Үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
7. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр
8. Хайгуулын ажлын явцад Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт
9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
10. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)
11. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбай бол сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр
12. Цөмийн энергийн тухай хуулийн 19.4-т заасан баримт бичиг
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад
бүрдүүлэх материал:
1. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл (маягт L-11)
2. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, (эх хувь)
3. Тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн болон Хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт (хавсралтанд баримтжаагүй бол төлбөрийн баримт тус бүрийн эх хувь)
4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт
5. Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримт
6. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/
Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг
буцааж хүлээлгэн өгөхөд бүрдүүлэх материал:
1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдөл (маягт L-12)
2. Тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь буцааж хүлээлгэн өгөх талбайн хувьд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт
4. Буцааж хүлээлгэн өгөх талбай тус бүрийн зураг (тус бүр 1 хувь), үлдэх талбай тус бүрийн зураг (тус бүр 2 хувь)
5. Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан өгч байсан эсэх
6. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/
Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж
хүлээлгэн өгөхөд бүрдүүлэх материал:
1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдөл (маягт L-13)
2. Тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь буцааж хүлээлгэн өгөх талбайн хувьд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт
4. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/
Үрэгдүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн авахад
бүрдүүлэх материал:
1. Тусгай зөвшөөрөл нөхөн олгохыг хүссэн тухай албан бичиг
2. Үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримт
3. Хүчингүй болохыг сонинд зарлуулсан зар, /Зарлуулсан сонингийн нэр, огноо, дугаарыг тэмдэглэсэн хайчилбар/
4. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Тайлбар: Тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлсний зардлын тооцоог хийхдээ "Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай" хуулийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн төлбөр хийх тухайн өдрийн Монгол банкнаас тогтоосон албан ёсны ханшаар тооцож, ЦЭГ-ын төрийн сан банкны 900 000 716 тоот төгрөгийн дансанд тушаана.
|