|
|
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/ 10 сард 0,174мк3в/цаг, 11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь ердийн байгалийн цацрагийн түвшинд байна. Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд:
Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид...
|
|
Цөмийн технологи нэвтрүүлэх хэлтэс |
"Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар тогтоол гарсан.
Цөмийн технологи нэвтрүүлэх хэлтэс нь цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн салбарт цөмийн арга технологийг нэвтрүүлэх, дамжуулах төрийн бодлого боловсруулах, тохируулах үүрэг бүхий цөмийн технологийн газрын хэлтэс юм.
Үйл ажиллагааны чиглэл
- Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах , хүний нөөцийг хөгжүүлэх талаар төрийн бодлого боловсруулах
- Монгол улсын Цөмийн энергийн газар Олон улсын атомын энергийн агентлаг хоорондын техник хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр боловсруулах
- Үр ашигтай, орчин үеийн цөмийн цөмийн технологи судлах, нэвтрүүлэх, нутагшуулах
- Цөмийн эрчим хүчний реакторын дэвшилтэт технологийг судлах, нэвтрүүлэх бодлого боловсруулах
- ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын хамтын ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах
- Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн салбарт үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөр боловсруулах
зэрэг болно.
|
|
|
|
|
|
Цөмийн энергийн газрын эрхэм зорилго нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон атомын энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд оршино. |
|
|
<< 9-Р Сар 2010 >>
| Да | Мя | Лх | Пү | Ба | Бя | Ня |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 |
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | | | |
|
|