НЭВТРЭХ ХЭСЭГ



Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1076
mod_vvisit_counterӨчигдөр3907
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1076
mod_vvisit_counterЭнэ сард17322
mod_vvisit_counterНийт766103
Манайд 94 зочид онлайн
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/  10 сард 0,174мк3в/цаг,  11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь  ердийн байгалийн цацрагийн  түвшинд байна. Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд: Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид...

Төрийн захиргааны удирдлагын газар

Төрийн Захиргааны Удирдлагын Газар

Энэ нэгж нь  төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль эрх зүйн үйлчилгээ, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, газрын үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга барил нэвтрүүлэх, газрын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудад эрх зүйн болон дотоод дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийттэй олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд харилцах, мэдээлэл солилцох, гэрээ, хэлцэл хийхэд бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Цацраг идэвхт ашигт малтмал болон атомын энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчинг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Энэ нэгж нь газрын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, газрын даргын төсвийн Ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийг зохицуулах үүрэг хүлээнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг, төрийн албан хаагч бүхий мэргэшсэн хүний нөөцөөр газрын тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь газрын даргаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажилтнууд байх  бөгөөд шууд бус хэрэглэгч нь Цөмийн энергийн комисс, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, холбогдох бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Ерөнхий сайдын ажлын алба болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох нэгж байна.

 
Эрхэм зорилго

Цөмийн энергийн газрын эрхэм зорилго нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон атомын энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд оршино.

<<  9-Р Сар 2010  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
27282930