НЭВТРЭХ ХЭСЭГ



Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр538
mod_vvisit_counterӨчигдөр2948
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7174
mod_vvisit_counterЭнэ сард23420
mod_vvisit_counterНийт772201
Манайд 98 зочид онлайн
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/  10 сард 0,174мк3в/цаг,  11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь  ердийн байгалийн цацрагийн  түвшинд байна. Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд: Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид...

Мон-Атом ХХК

           Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.4-д “Ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран Мардай зэрэг ураны ордуудыг ашиглаж эхэлнэ.” гэж заасан.

           Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.4 заалтыг хэрэгжүүлэхийн тулд ураны үйл ажиллагааг эрхлэн явуулах төрийн өмчит компани байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

           Олон улсын жишгээс үзэхэд ураны ашигт малтмалтай холбогдсон үйл ажиллагааг төрийн өмчит компани эрхэлж явуулдаг туршлага байна.

           Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 45 тоот тогтоолоор уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий “Мон-Атом” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг  байгуулахаар баталсан.

           Төрийн Өмчийн Хорооны 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 49 тоот тогтоолоор “Мон-Атом” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг баталж, “Мон-Атом” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Цөмийн Энергийн газрын дарга, доктор С. Энхбат, гишүүдээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Сангийн Яамны ТБГ-ын дарга Б. Батжаргал, Цөмийн Энергийн газрын дэд дарга Ц. Дамдинсүрэн, Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх Д. Байлыхүү нарыг томилсон.

          Мөн Төрийн Өмчийн Хорооны 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолыг үндэслэн “Мон-Атом” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоолоор “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Бадамдамдин томилогдсон.

“Мон-Атом” Төрийн өмчит ХХК-ийн дүрмэнд заасны дагуу

  • Монгол Улсын нутаг дэвсгэр дээр уран болон бусад цацраг идэвхт ашигт малтмалын геологийн судалгаа, хайгуул хийх,
  • Цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг тогтоож, түүнийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах,
  • Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, түүнийг барьж байгуулах, үйл ажиллагааг удирдах,
  • Ураны хүдрийг олборлох, боловсруулах, баяжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх,
  • Монгол улсын болон олон улсын гэрээнд нийцүүлэн энхийн зориулалтаар ураны бүтээгдэхүүнийг экспортлох зэрэг үндсэн үйл ажиллагаануудыг явуулна.
 
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Цацраг идэвхт ашигт малтмал болон атомын энергийг энхийн зорилгоор ашиглах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, тус салбарыг Монгол Улсад хөгжүүлэх;

Манай орны нийгэм, эдийн засгийн холбогдох салбарт цөмийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх;


<<  9-Р Сар 2010  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
27282930