|
|
Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/ 10 сард 0,174мк3в/цаг, 11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь ердийн байгалийн цацрагийн түвшинд байна.
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол... Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд:
Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид...
|
|
Цөмийн болон Цацрагийн Хяналтын Газар |
|
Эрхэм зорилго
- Цацрагийн хамгаалалт, цөмийн болон аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих
- Цөмийн болон цацрагийн осол болон цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн үйлчлэлээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төрийн захиргааны мэргэжлийн хяналтыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах
Түүхийн хуудаснаас
ЭХЯ-ны харъяа Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт /ЭАХНСУИ/ -ийн дэргэд анх 1976 онд Цацрагийн хяналтын лабораторийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаар манай оронд цацрагийн хяналтын алба үүсч хөгжих эх суурь нь тавигдсан түүхтэй. Тус лабораторийг 1982 онд МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн 21-р тогтоолоор “улсын хэмжээнд цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, агаар, ус, газрын хөрс, хүнсний бүтээгдэхүүний цацраг идэвхт бодисыг байнга шинжлэн судлах” үндсэн үүрэгтэй Цацрагийн хяналтын төв лаборатори /ЦХТЛ/ болгон өргөтгөн зохион байгуулсан юм.
Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын сургамж, хөрш зэргэлдээ орнуудын цөмийн технологийн хөгжил, манай оронд судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, геологи, эрчим хүч, эрүүлийг хамгаалах салбарт цөмийн технологи, цацрагийн үүсгүүрийг өргөнөөр хэрэглэх болсныг үндэслэн Засгийн газрын 1997 оны 180 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комиссын дэргэд Цацрагийн хяналтын алба /ЦХА/ -ыг байгуулж, ЦХТЛ -ийг тус албаны бүтцэд шилжүүлсэн билээ. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу цацрагийн хяналтын алба нь 2003-2008 онд УМХГ-ын бүрэлдэхүүнд шилжин ажиллаж байгаад Засгийн газрын 2008 оны 263-р тогтоол, Ерөнхий сайдын 2009 оны 6 тоот Захирамжийн дагуу 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын бүрэлдэхүүнд Цөмийн болон цацрагийн хяналтын газар нэртэйгээр шинэчлэн зохион байгуулагдаж, цөмийн аюулгүйн хяналтын шинэ чиглэлээр өргөжин, үйл ажиллагаагаа явуулж байна.
Үндсэн үйл ажиллагаа
- Цөмийн болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч, цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдолтой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад холбогдох хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгах, зөрчлийг арилгуулах, өргөдлийг хянаж, аюулгүйн үнэлгээ хийх, холбогдох зөвшөөрөл олгох
- Мэргэжлийн шарлагын хяналт буюу цацрагтай харьцаж ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунг үнэлэх, хянах
- Хүн амын шарлагын хяналт буюу гадаад орчин, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, барилгын материал, байгалийн цацрагийн түвшний хэмжилт, хяналт, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах
Үйл ажиллагааны чиглэл
- Цацрагийн хамгаалалт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, тогтоомж, дүрэм журам, цацрагийн аюулгүйн норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих
- Цацрагийн үүсгүүрийг олборлох, боловсруулах, дахин боловсруулах, төсөл зохиох, үйлдвэрлэх, урсгах, цуглуулах, олж авах, импортлох, экспортлох, хуваарилах, худалдах, зээлдэх, түрээслэх, хүлээн авах, захиалах, байрлуулах, ашиглалтад оруулах, эзэмшилдээ байлгах, хэрэглэх, ашиглалтад байлгах, засвар үйлчилгээний болон шилжүүлэх шатанд байлгах, ашиглалтаас гаргах, задлах, тээвэрлэх, хадгалах, хоргүйжүүлэх, булшлах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль дүрэмд заасны дагуу олгох
- Түүхий эд, бүтээгдэхүүн, гадаад орчны дээж, унд, ахуйн хэрэглээний ус, хүнсний зүйл зэргийн цацрагийн бохирдлыг байнга хянаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа эсэхийг тогтоох, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах
- Цацрагийн үүсгүүрийн улсын бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх
- Цацрагийн үүсгүүртэй ажиллагсдын авч байгаа мэргэжлийн шарлагын тунд хяналт тавьж, нэгдсэн бүртгэл хөтлөх
- Цацраг туяа үүсгэгч багаж, төхөөрөмжид тохируулга хийх, чанарын баталгаажилтыг хангах
- Цацрагийн үүсгүүртэй ажиллагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалт семинар зохион явуулах
Боловсон хүчин
Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч 3, улсын байцаагч 7, цацрагийн мэргэжилтэн 3, дозиметрч 2, нийт 15 ажилтантайгаар цөмийн болон цацрагийн улсын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мэргэжлийн хувьд цөмийн физикч 3, цөмийн технологич 2, физикч 3, химич 2, эрүүл ахуйч их эмч 1, хүнсний эрүүл ахуйн шинжээч 1, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер 1, техникч 1, эрүүл ахуйч бага эмч 1 байна. Боловсон хүчний 80% нь ОУАЭА-ын шугамаар хариуцсан ажил, мэргэжлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх болон богино хугацааны сургалтанд хамрагдсан байна.
Ажлын гол үр дүн
Цацрагийн хяналтын чиглэлээр 2003-2008 онд давхардсан тоогоор 1035 байгууллагад хийсэн хяналтаар 1088 зөрчил илрүүлэн, улсын байцаагчийн акт, албан шаардлага186, дүгнэлт 174 -ийг гаргаж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, цацрагийн аюулгүйн шаардлага хангасан 503 байгууллагад цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн хугацаанд цацрагийн хяналтын лабораторид хүнсний бүтээгдэхүүний 10219, барилгын материал, уул уурхайн 864, ашигт малтмалын 1342, хөрс, ус, ургамлын 951, нийт 13376 дээжид 41079 үзүүлэлтээр байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопуудын хувийн идэвх, нийлбэр гамма идэвхийг тодорхойлох шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулсан байна. Барилгын материалын 36 дээжид байгалийн цацраг идэвхт изотопуудын хувийн идэвх стандартад заасан хэмжээнээс их байсан тул дүгнэлт гаргаж, холбогдох арга хэмжээг авсан байна.
Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад 105 байгууллагын 499 ажилтныг буюу улсын хэмжээнд нийт цацрагтай ажиллагчдын 96%-ийг хамруулаад байна.
Сургалт, сурталчилгаа
Мөн хугацаанд цацрагийн үүсгүүр хэрэглэгчдэд зориулан үндэсний сургалт 2 удаа, цацрагийн ослын үзүүлэх сургууль 1 удаа, цацрагийн хамгаалалтын төрөлжсөн сургалт 11 удаа зохион байгуулж, нийт 130 байгууллагын 293 ажилтныг хамруулж, цацрагийн аюулгүй байдлын мэдээллээр хангаж, байгууллагын дотоодын хяналт тавих ажилтнуудыг бэлтгэсэн нь зохих үр дүнгээ өгч, сүүлийн жилүүдэд ноцтой зөрчлийн тоо буурч байна.
Судалгаа шинжилгээ, боловсруулсан арга стандарт
Цацрагийн хяналтын байгууллага үүсэж, хөгжсөний 30 жилийн ойд зориулан 2006 онд “Цөмийн технологийн хөгжил - Цацрагийн хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ЦЭК, МУИС-ын Цөмийн судалгааны төв /ЦСТ/-тэй, Чернобылийн ослын 20 жилд зориулан “Чернобылийн ослын сургамж, цөмийн эрчим хүчний ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ЦСТ-тэй тус тус хамтран зохион байгуулж, цацрагийн хяналт, шинжилгээний сүүлийн 20 жилийн ажлын үр дүнг нэгтгэн боловсруулж, нийт 13 илтгэл хэлэлцүүлэн, товхимолд хэвлүүлж олны хүртээл болголоо.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
Цацраг идэвхт бодис, цөмийн материалын экспорт импортод тавих хяналтыг сайжруулах чиглэлээр төсөл боловсруулан ГХЯ-д хүргүүлсэн бөгөөд 9.6 сая долларын энэхүү төсөл АНУ-ын засгийн газрын тусламжаар хэрэгжиж эхэлсэн нь хилийн Мэргэжлийн хяналтын байгууллагыг бэхжүүлэх, цацраг идэвхт материалыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна. Цацрагийн хяналтыг сайжруулах, лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэх, хяналт, шинжилгээний чанарыг олон улсын түвшинд ойртуулах, цацрагийн хяналтын багаж төхөөрөмж авах, байцаагч, шинжээчдийг мэргэшүүлэх, мэргэжилтэн урьж ажиллуулах чиглэлээр Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/, Зүүн өмнөд ази, номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээнд нэгдсэн орнуудтай нягт хамтран ажиллаж, цацрагийн хамгаалалтын үндэсний дэд бүтцийг сайжруулах, мэргэжлийн болон хүн амын шарлагын хяналтыг сайжруулах чиглэлээр ОУАЭА-ийн төслүүдийг хэрэгжүүлж байна.
ОУАЭА-ийн бүсийн зохицуулах хуралдааныг 2005, 2007 онуудад 2 удаа эх орондоо амжилттай зохион байгуулсан ба тус газраас сүүлийн 5 жилд олон улсын бага хуралд 2 удаа, ази, номхон далайн бүсийн хуралдаанд 7 удаа эх орноо төлөөлөн оролцож, холбогдох чиглэлээр илтгэлүүд бэлтгэж хэлэлцүүлснээр төслүүдийг амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Дээрх төслүүдийн хүрээнд цацрагийн хяналтын байцаагч, шинжээчид 2003-2007 онд давхардсан тоогоор 17 удаа 16 хүн/сар сургалтанд хамрагдсан ба тусламжаар нийт 64 сая 748 мянган төгрөгийн үнэ бүхий багаж төхөөрөмжийг авч хяналт шинжилгээнд ашиглаж байна.
Энэхүү тусламжийн үр ашгийг хянах ОУАЭА-ийн экспертүүдийн баг 2007 оны 9-р сард Монгол улсын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой хууль, дүрэм, журам, цацрагийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж үнэлгээ хийсэн ба энэхүү үнэлгээний ажлын дүн, цацрагийн хяналтын байгууллагыг цаашид бэхжүүлэн хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг ОУАЭА-аас Монгол улсын Засгийн газарт албан ёсоор ирүүлээд байна.
Манай оронд атомын эрчим хүч ашиглах хэтийн төлөвлөгөө, ураны хайгуул, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүйн хууль эрхийн тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, цацрагийн аюулгүйн хяналтыг хүний нөөц, лабораторийн материаллаг баазын хувьд бэхжүүлэх, энэ чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч, цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлага тулгарч байна.
|
|
|
|
|
|
Агентлаг, түүний чиг үүрэг |
Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн. Засгийн газар нь тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагтай байж болно.
|
|
|
<< 9-Р Сар 2010 >>
| Да | Мя | Лх | Пү | Ба | Бя | Ня |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 |
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | | | |
|
|