НЭВТРЭХ ХЭСЭГ



Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр897
mod_vvisit_counterӨчигдөр3907
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт897
mod_vvisit_counterЭнэ сард17143
mod_vvisit_counterНийт765925
Манайд 138 зочид онлайн
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/  10 сард 0,174мк3в/цаг,  11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь  ердийн байгалийн цацрагийн  түвшинд байна. Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд: Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид...

Мэндчилгээ
Цөмийн энергийн газрын даргын мэндчилгээ
NEA-DG

 

Цацраг идэвхт ашигт малтмал-уран болон цөмийн эрчим хүчний хэрэглээ дэлхий дахинаа жилээс жилд улам өсөн нэмэгдэж байна. Ураны нөөцөөр баян Монгол Улс энэ ашигт малтмалаа олборлон эдийн засгийн их үр өгөөж хүртэх, түүнчлэн эрчим хүчний эрэлт шаардлагын зохих хувийг цөмийн эрчим хүчээр хангахыг зорьж байна. УИХ “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг 2009 оны 06 сарын 25-ны өдөр, “Цөмийн энергийн тухай хууль”-ийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Энэ хууль, эрх зүйн баримт бичгийн дагуу Цөмийн энергийн газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүргийг хүлээж байна.

Монгол улс одоогоор тогтоогдоод буй ураны нөөцөөрөө дэлхийд 15-д бичигдэж байгаа бөгөөд урьдчилсан таамаглал илэрц нотлогдвол эхний 5-д багтах юм. Энэ нөөц баялгийнхаа үр өгөөжийг хүртэх үүднээс Монгол улсын төрөөс ураны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, экологийн хувьд цэвэр, агаарын бохирдолгүй, бага өртгөөр эрчим хүч үйлдвэрлэдэг давуу талтай атомын цахилгаан станц байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ ард түмнийхээ аюулгүй байдлыг бүрэн хангах, унаган байгалиа хэвээр хадгалах нь чухал билээ.

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний салбарт ажиллаж буй болон ажиллахыг зорьж буй гадаад дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, тэдний санал бодлыг сонсох үүднээс Цөмийн энергийн газар энэхүү интернэтийн цахим хуудсыг нээлээ.

Энэ цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

ЦЭГ-ын Дарга, Улсын Ерөнхий Байцаагч, ШУ-ны Доктор, Профессор С.Энхбат