НЭВТРЭХ ХЭСЭГ



Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр572
mod_vvisit_counterӨчигдөр2948
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7208
mod_vvisit_counterЭнэ сард23454
mod_vvisit_counterНийт772236
Манайд 100 зочид онлайн
Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/  10 сард 0,174мк3в/цаг,  11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь  ердийн байгалийн цацрагийн  түвшинд байна. Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд: Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид... Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол...

“Ураны хайгуул судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

20100621_training

Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Геологийн төв лабораторитай хамтран “Ураны хайгуул судалгааны үед цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангах нь сэдэвт сургалтыг 2010 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны үйл ажиллагаа эрхэлж буй 17 байгууллагын нийт 61 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа.

Тус сургалтаар цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой Монгол улсын болон олон улсын хууль дүрэм, стандарт, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлүүд, хяналтанд ашигладаг багаж төхөөрөмж, тавигдах шаардлагууд, хяналтаар илэрдэг нийтлэг зөрчлүүд, дэлхийн зах зээл дэх ураны үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээ, цацрагийн ослын шалтгаанууд, урьдчилан сэргийлэх, цацрагийн болон дозиметрийн хэмжигдэхүүн, нэгжүүд, цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэх, цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн шарлага, цацраг идэвхт тоосонцрын хор нөлөөг багасгах арга, дотоод болон гадаад шарлага, мэргэжлийн шарлагын цацрагийн хамгаалалт, ажлын байрны цацрагийн хяналт, ураны уурхай орчмын гадаад орчны цацрагийн мониторинг, ураны далд уурхай дахь цацрагийн түвшин, радоны хуримтлал, Уран-цөмийн түлш, цөмийн түлшний цикл, байгалийн цацрагийн дэвсгэр түвшин, радоны хяналт, радон тодорхойлох стандарт аргууд, цөмийн цацрагийн тунгийн хязгаар, гадаргын бохирдлын байж болох хэмжээ, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм зэрэг сэдвүүдээр хичээл зааж, цацрагийн хамгаалалтын тооцоо хийх, цацрагийн хэмжилт хийх аргачлал болон цацрагийн бохирдлыг илрүүлэх дадлагын ажлууд хийгдэж, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын талаар зохих мэдлэг олголоо.