НЭВТРЭХ ХЭСЭГ



Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1035
mod_vvisit_counterӨчигдөр3907
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1035
mod_vvisit_counterЭнэ сард17281
mod_vvisit_counterНийт766063
Манайд 104 зочид онлайн
Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд: Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/  10 сард 0,174мк3в/цаг,  11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь  ердийн байгалийн цацрагийн  түвшинд байна. Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол...

Тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
2009 оны 9-р сарын 22, Мягмар гариг, 17:10

Хайгуулын тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхэд

бүрдүүлэх материал:


1.     Хайгуулын тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл (маягт L-1)

2.     Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт L-4)

3.     Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)

4.     Хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг буулгасан зураг 2 хувь

5.     Үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)

6.     Хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаархи албан ёсны мэдээлэл

7.     Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны)

8.     Хайгуулын талбайд гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, өртгийг тусгасан урьдчилсан төсөл

9.     Цөмийн энергийн тухай хуулийн 19.3-т заасан баримт бичиг   

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 23, Лхагва гариг, 10:59
Дэлгэрэнгүй...
 
Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай

Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай

Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев 2009 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв.

Улаанбаатар хотноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Д.А.Медведев нар ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч Д.А.Медведев Монгол Улсын Их Хурлын Дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Улсын Их Хурлын удирдлага болон Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр нартай уулзав.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар харилцан бүрэн ойлголцох, бие биенийхээ үндэсний эрх ашгийг уламжлан хүндэтгэх үзэл санаагаар Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын стратегийн түншлэлийн байдал, хэтийн төлөвийг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар эрчим хүчний бүх төрөл чиглэлээр Монгол-Оросын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж,  стратегийн ач холбогдолтой энэ салбарт үр ашигтай, тогтмол яриа хэлэлцээ эхлүүлэх зорилт дэвшүүллээ.

"Дорнод уран" ХХК байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Цөмийн энөргийн газрын дарга С.Энхбат, ОХУ-ын "Росатом" цөмийн эрчим хvчний улсын корпорацын Ерөнхий захирал С.Кириенко нар гарын үсэг зурсныг өндөр үнэлээд, энэхүү хэлэлцээрийг Монгол-Оросын стратегийн түншлэлийг бэхжүүлэх чухал хэсгийн нэг гэж үзэв. Талууд зохион байгуулалтын арга хэмжээг богино хугацаанд дуусгах, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын бодит ажлыг эхлүүлэхийг өөрсдийн эрх бүхий байгууллагуудад үүрэг болголоо.

 
Цөмийн энергийн тухай хуулийг даган мөрдөж эхлэлээ
Цөмийн энергий тухай хуулийг 2009 оны 8 дугаар  сарын 15-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэлээ. Цөмийн энергийн тухай хуулийг энд дарж татаж авна уу.
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 12-с 9
Эрхэм зорилго

Цөмийн энергийн газрын эрхэм зорилго нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон атомын энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд оршино.

<<  9-Р Сар 2010  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
27282930   
Uranium charts on InfoMine.com

Uranium charts on InfoMine.com

Uranium charts on InfoMine.com

Санал асуулга

Цацраг идэвхт ашигт малтмалын талаар хэр сайн мэдэх вэ?