|
|
Техник, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, удирдахуйн ухааны чиглэлээр суурь боловсролтой болох.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй болох. Үүнд:
Цөмийн эрчим хүчний зураг төсөл зохиогч, конструктор Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаа ба засвар Цацраг ид... Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн түвшин / сараар/ 10 сард 0,174мк3в/цаг, 11 сард 0,176мк3в/цаг, 12 сард 0,17мк3в/цаг Улаанбаатар хотын байгаль орчны цацрагийн хэмжээ нь ердийн байгалийн цацрагийн түвшинд байна.
Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Япон улсад хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөр бол...
|
|
Хөвсгөл, Дархан уул, Сэлэнгэ аймгуудын эмнэлгүүдэд хийсэн цацрагийн хяналт шалгалтын ажлын дүн |
|
Цөмийн энергийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл мэндийн салбарт Цөмийн энергийн тухай Монгол улсын хууль, цацрагийн хамгаалалт аюулгүй байдалтай холбогдолтой дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, цацрагтай ажиллагчдад мэргэжлийн зөвлөмж чиглэл өгөх зорилгоор 2009 оны 11 дүгээр сарын 17- 28-ны өдрүүдэд Хөвсгөл, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын нэгдсэн эмнэлэг, Зүүн хараа-Мандал, Шарын гол сумын эмнэлгүүдэд хяналт шалгалт хийлээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Говь-Алтай, Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад үйл ажиллагаа явуулж буй зарим байгууллагуудад хийсэн цацрагийн хяналт, шалгалтын дүнгийн тухай |
|
ЦЭГ-ын Даргын баталсан удирдамжийн дагуу Говь-Алтай, Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын олборлолт, судалгаа шинжилгээ, эрүүл мэнд, гадаад орчин, авто замын чиглэлээр цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэнд 2009 оны 11-р сард хяналт, шалгалт хийлээ.
Хяналт шалгалтанд 4 аймгийн 13 байгууллага, ахуйн нэгж хамрагдсан ба илэрсэн зөрчлийг засуулахаар улсын байцаагчийн акт 2, албан шаардлага 3-ыг үйлдэж, 8ш цацрагийн үүсгүүрийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоох, түр хадгалалтанд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авлаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Цөмийн энергийн газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлав. |
|
Цөмийн энергийн газрын үйл ажиллагааны хүрээ өргөжиж, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах, орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн бөгөөд энэ тухай товч мэдээлэл, баримыг бэлтгэж Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд танилцуулах ажлыг зохион байгуулж, тэдний дэмжлэгийг хүлээснээр "Цөмийн энергийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаар захирамж гарсан. Энэхүү захирамжаар Цөмийн энергийн газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсан.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 12-с 7 |
|
|
|
|
|
|
Агентлаг, түүний чиг үүрэг |
Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн. Засгийн газар нь тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагтай байж болно.
|
|
|
<< 9-Р Сар 2010 >>
| Да | Мя | Лх | Пү | Ба | Бя | Ня |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 |
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | | | |
|
|