Нүүрсний хэрэглээ нэмэгдэж, нүүрстөрөгчийн ялгаралын хэмжээ өсөх төлөвтэй байгааг олон улсын энергийн агентлагаас мэдээллээ.

Ковид-19 цар тахлын улмаас эрчим хүчний хэрэглээ 2020 онд 1%-иар буураад байсан бол 2021 онд 5%-иар, 2022 онд 4%-иар өсөх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-иас мэдээллээ.

Энэхүү өсөлтийн тал хувь нь малтмал түлш, ялангуяа нүүрс зонхилж байгаа учраас 2022 онд CO2 ялгаруулалтын дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2021 онд ойролцоогоор 1%, 2022 онд 2%-иар өснө гэж таамаглаж байна.

Эрчим хүчний эрэлтийн өсөлтийн ихэнх хувийг Ази, Номхон далайн бүсэд байгааг ОУЭХА-ийн хагас жилийн Цахилгааны зах зээлийн тайлан (Electricity Market Report)-гаар мэдээллээ. 2022 онд дэлхийн эрчим хүчний өсөлтийн талаас илүү хувь нь БНХАУ-д оногдож, дэлхийн хамгийн том цахилгаан хэрэглэгч болно. БНЭУ нь гуравдагч том хэрэглэгч бөгөөд дэлхийн өсөлтийн 9%-ийг бүрдүүлэх юм.

Сэргээгдэх эрчим хүч нь 2020 онд 7%-иар өссөн ч, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй байна. Баримталж буй бодлогын өнөөгийн байдал, эдийн засгийн чиг хандлагад үндэслэн сэргээгдэх эрчим хүч болох усан цахилгаан станц, салхи, нарны PV-ээр эрчим хүч үйлдвэрлэх нь 2021 онд 8%-иар, 2022 онд 6%-иас илүү нэмэгдэнэ. Гэвч 2021, 2022 оны дэлхийн эрчим хүчний төлөвлөгдсөн өсөлтийн зөвхөн тал хувийг л сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн таамаглалтай байна. Өсөж буй эрчим хүчний эрэлтийн 2021 онд 45%, 2022 онд 40%-ийг шатах ашигт малтмалаар үйлдвэрлэнэ. Үүнээс харахад 2019 он болон 2020 онд буурсан нүүрстөрөгчийн ялгаруулалт 2021 онд 3.5%-иар, 2022 онд 2.5%-иар өсөж түүхэн дээд хэмжээнд хүрэх юм.

Нүүрсээр ажиллах цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэл 2021 онд 5%-иар, 2022 онд 3%-иар өсөх ба 2020 онд 2%-иар буурсан хийн түлшний үйлдвэрлэл 2021 онд 1%-иар, 2022 онд бараг 2%-иар өсөх төлөвтэй байна.

Нүүрстөрөгчийн ялгаруулалтын өсөлт

Энэхүү судалгааны үр дүнгээс харахад дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралыг тэг болгон бууруулна гэсэн зорилттой нийцэхгүй байгааг ОУЭХА мэдэгдлээ. ОУЭХА-ийн “Цэвэр тэг рүү чиглэсэн замын зураглал – 2050”-д тусгагдсан зорилтод 2020-2025 оны хооронд цахилгааны салбарын дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралын дөрөвний гуравыг бууруулахаар төлөвлөсөн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд жил бүр нүүрсээр ажиллах цахилгаан станцыг 6%-иас илүү бууруулахыг уриалсан.

Нүүрс төрөгчийн ялгарал 2019 онд 1%-иар, 2020 онд 3.5%-иар буурсан ч, 2021 онд 3.5%, 2022 2.5%-иар өсөж түүхэн дээд хэмжээнд хүрэх юм. 2020 онд нүүрстөрөгчийн ялгаруулалтын бууралт 3%-иас дээш байсан бол 2021, 2022 онд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 1%-иар буурч байна гэж үзэж болох байсан гэж ОУЭХА-иас мэдээллээ.

Цөмийн эрчим хүчний өсөлт

Цөмийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд буурч, 2020 онд 10 жилийн өмнөхөөс 3%-иар буурсан. Ялангуяа Европт бууралтаас шалтгаалан цөмийн эрчим хүчний станцуудыг бүх хүчин чадлаар нь ажиллуулж байна. 2020 онд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 4%-иар буурсан.

2021 онд цөмийн үйлдвэрлэл бага зэрэг сэргэж 1%-иар өсөж, ашиглалтын түвшин эрэлттэй хамт сэргэж байна. Бүгд Найрамдах Словак Улс дахь Мочовсе станцын 3 дугаар блок энэ жил ашиглалтад орох ч 2020 онд Францын Фессенхайм, Шведийн Рингалс зэрэг станцууд ашиглалтаас гарах учраас өсөлт тэнцвэртэй байна. Финлянд Улсад EPR цөмийн станц ажиллаж эхэлсэн ч 2021 оны сүүлд Германд 4.3ГВт, 2022 оны сүүлд Бельгид 1ГВт, Англид 2ГВт-ийн үйлдвэрлэл ашиглалтаас гарснаар цөмийн эрчим хүчний бууралт дахин явагдана.

2020 оны 12 дугаар сард ОУЭХА цахилгаан эрчим хүчний зах зээлийн тайлан гаргахад дэлхийн улс орнууд COVID-19 цар тахал, үүнээс үүдэлтэй хямрал дунд байсан. Хагас жилийн дараа цахилгааны эрэлт цар тахлын өмнөх түвшинд сэргэсэн ба бүр давах төлөвтэй байна. Ялангуяа хөгжиж буй болон эдийн засаг хөгжиж буй орнуудад энэ хандлага гарна. Гэхдээ COVID-19 цар тахал эрчим хүчний тасалдал дагуулсаар байна.

Цахилгаан эрчим хүчний зах зээлийн тайлан гарснаас хойш дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож буй хэт хүйтэн, ган гачиг нь цахилгаан эрчим хүчний салбарт ноцтой ачаалал өгч, тасалдалт үүсгэсэн. Үүнээс шалтгаалан ОУЭХА цахилгааны тасалдалтад өртсөн үйлчлүүлэгчдийн тоог харгалзан цахилгаан эрчим хүчний томоохон тасалдалтыг хянах, ангилах зорилгоор цахилгааны аюулгүй байдлын хуваарийг гаргаж байна. Хоёрдугаар сард АНУ-ын Техас муж мөстсөний улмаас эрчим хүчний хямрал болж, олон сая хэрэглэгчид дөрвөн хоног цахилгаангүй байсан тул энэ хуваарьт хамгийн чухал үнэлгээ өгч байна.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Emissions-set-to-rise-with-growth-in-coal-use,-say