Хятад улс hualong two цөмийн реакторыг 2024 онд барьж эхэлнэ

Хятадын үндэсний цөмийн корпораци  (CNNC) 2024 он гэхэд III үеийн эрчим хүчний реакторын дэвшилтэт загвар болох анхны Hualong Two реакторын барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөөд байгаа ба өмнөх Hualong One-ийн 1 блокыг барихад 5 жил зарцуулсан бол Hualong Two –ын 2 реакторыг барихад 4 жил шаардагдана гэж Хятадын үндэсний цөмийн корпораци ерөнхий захирлын орлогч Као Шадонг 04 дүгээр сарын 14-ний өдөр Бээжин хотноо зохион байгуулагдсан цөмийн форумын үеэр мэдэгджээ.   

Түүнчлэн тэрээр Hualong One реакторыг барих зардал нэг кВт тутамд 17,000 юань байсан бол Hualong Two реакторын барилгын ажлын зардлын хэмжээ дөрөвний нэгээр буурч 13,000 юань (1,990 ам.доллар) болох юм гэжээ.

Мөн Hualong Хоёрыг Hualong One-той харьцуулбал илүү хялбаршуулсан боловч аюулгүй байдлыг алдагдуулахгүй бөгөөд үндсэн технологи нь хэвээр байх болно гэж мэдэгдсэн ба реакторын чадлыг дурдаагүй байна. 

Hualong One реактор нь Хятад Улсын өөрийн хөгжүүлсэн технологи бөгөөд Westinghouse компанийн бүтээсэн AP1000 болон Европын EPR технологитой өрсөлдөхүйц технологи юм.  

БНХАУ өөрийн бүтээсэн цөмийн эрчим хүчний анхны Hualong One реакторыг өнгөрсөн жил эрчим хүчний сүлжээнд холбосон. Мөн CNNC нь Hualong One реакторын зургаан төслийг гадаад улсуудад хэрэгжүүлж байна.  

Хятад улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 оноос өмнө дээд цэгт нь хүргэхээс өмнө хүлэмжийн хийг бууруулах, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэг болгохын амлалтаа биелүүлэхэд  цөмийн эрчим хүчний хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Хятадын Цөмийн энергийн холбооноос мэдээлснээр 2035 он гэхэд 200 ГВт хүчин чадлын цөмийн эрчим хүчний станцыг суурилуулах болон барихаар зорьж байна.

Хятад Улсын 2021-2025 оны таван жилийн төлөвлөгөөндөө 2025 оны эцэс гэхэд цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 70 ГВт болгоно гэж өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн. Өнгөрсөн оны сүүлчээр цөмийн эрчим хүчний нийт хүчин чадал 51 ГВт хүрсэн нь зорилтат 58 ГВт –аас хүрээгүй. Одоогийн байдлаар нийт 18.58 ГВт-ын хүчин чадалтай 17 цөмийн эрчим хүчний реактор баригдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийн дараах холбоосоос авна уу:

 https://www.nasdaq.com/articles/china-to-start-building-hualong-two-nuclear-reactor-in-2024-2021-04-14