Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан үйл ажиллагааг Цөмийн энергийн комиссоос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 34 дүгээр зүйл.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

  • 34.1.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

    • 34.1.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах тусгай зөвшөөрөл олгоход 100 000 000 төгрөг;

    • 34.1.2.цөмийн төхөөрөмж ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 550 000 000 төгрөг;

    • 34.1.3.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 80 000 000 төгрөг;

    • 34.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах тусгай зөвшөөрөл олгоход 8 500 000 төгрөг;

    • 34.1.5.цацраг идэвхт ашигт малтмал экспортлох, хаягдлыг булшлах тусгай зөвшөөрөл олгоход 250 000 000 төгрөг;

    • 34.1.9.цацраг идэвхт ашигт малтмалыг импортлохтой холбоотой тусгай зөвшөөрөл олгоход 250 000 000 төгрөг.

    • 34.1.10.цацраг идэвхт ашигт малтмал тээвэрлэх, ашиглалтын дараа газар сэргээх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг.

Other service fee