Цөмийн боловсролын сүлжээ

Ази, Африк, Латин Америк, Карибын тэнгис, Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн боловсролын сүлжээг шууд хөгжүүлсэн ба боловсролын сүлжээнүүдийн хоорондын солилцоо, хэлэлцүүлгийг цаашид дэмжих зорилгоор ОУАЭА тусгайлан форумуудыг байгуулсан

Цөмийн боловсролын сүлжээ нь боловсролын нөөцийг өгөөжтэй ашиглах, бүс нутаг болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үнэ цэнэтэй мэдлэг, шилдэг туршлага түүнчлэн, боловсролын материал, багаж хэрэгслийг харилцан хуваалцах боломжийг бүрдүүлдэг. ОУАЭА нь дэлхий даяар цөмийн боловсрол, сургалтын байгууллагуудын түншлэлийг дэмжин ажилладаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Ази, Африк, Латин Америк, Карибын тэнгис, Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн боловсролын сүлжээг шууд хөгжүүлсэн ба боловсролын сүлжээнүүдийн хоорондын солилцоо, хэлэлцүүлгийг цаашид дэмжих зорилгоор ОУАЭА тусгайлан форумуудыг байгуулсан.

Боловсролын сүлжээний хамтын ажиллагаа нь цөмийн мэдлэгийг дэлгэрүүлэх, удирдан чиглүүлэх, хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулж, цөмийн технологийг аюулгүй, тогтвортой ашиглахад шаардлагатай авъяаслаг, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Уулзалт, техникийн хамтын ажиллагааны төслүүдээр дамжуулан ОУАЭА дараах боловсролын сүлжээнд дэмжлэг үзүүлдэгээс гадна, судалгаа шинжилгээ, боловсрол, засгийн газар, аж үйлдвэрийн салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжин, чанарын баталгаа, үнэлгээ, магадлан итгэмжлэлийг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

  • Цөмийн технологийн боловсролын Азийн сүлжээ (ANENT)

  • Цөмийн шинжлэх ухаан, технологийн боловсролын Африкийн сүлжээ (AFRA-NEST)

  • Цөмийн технологийн боловсрол олгох Латин Америкийн сүлжээ (LANENT)

  • Цөмийн технологийн боловсрол, сургалтын бүс нутгийн сүлжээ (STAR-NET)

ОУАЭА-аас дэмжин ажилладаг эдгээр сүлжээнүүд нь Европын цөмийн боловсролын сүлжээ (ENEN), Их Британийн цөмийн технологийн боловсролын консорциум (NTEC), Бельгийн цөмийн дээд боловсролын сүлжээ (BNEN, SCK • CEN) болон Цөмийн инженерийн чиглэлээр мэргэшсэн их сургуулийн сүлжээ (UNENE) зэрэг бусад боловсролын сүлжээнүүдтэй нягт хамтран ажилладаг.

ОУАЭА-ийн төвлөрсөн сүлжээнүүдийг ашиглан салбарын шинжээч, судлаач, оюутан, инженерүүдэд дэлхийн хэмжээнд өөрийн мэргэжил нэгтнүүдээсээ мэдлэг боловсролыг хуваалцах боломжийг бүрдүүлэх зорилготой ENER connect platform холболтын платформыг бий болгосон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iaea.org/topics/nuclear-knowledge-management/nuclear-education-networks холбоосоор авах боломжтой.

Эх сурвалж: www.iaea.org