ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
Хүсэлт
Төрийн албан хаагчийн анкет;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
Хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээн авах хаяг: ts.javkhlantugs@nea.gov.mn цахим шуудангаар
Холбоо барих утас: 51-267152
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газар
Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны нэр, албан тушаалд тавигдах тусгай шаардлага
Журамд заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.
Монгол Улсын иргэн байх;
Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцаж, баримт бичгийн бүрдлийг бүрэн хангасан байх.