Дэлхийн хэмжээнд нүүрс хүчлийн хийн ялгаруулалт цар тахалтай холбоотой буурсан ч цаашид өсөх хандлагатай байна

Дэлхийн эрчим хүчтэй холбоотой нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт 2020 онд 5.8%-иар буурсан нь юуны түрүүнд Ковид-19 цар тахал аялал жуулчлал, эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлсөнтэй холбоотой гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-аас мэдээлэв.

Өнгөрөгч 2020 оны 4 дүгээр сард дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарал хамгийн бага түвшинд хүрсэн хэдий ч, түүнээс хойш өсөж мөн оны 12 сард 2019 онд хүрсэн түвшинг давжээ.

Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлтэй холбоотой 1990-2000 оны  нүүрсхүчлийн хийн ялгарал (зургийг ОУЭХА)

“Нүүрсхүчлийн хий ялгарал бараг 2 тэрбум тонноор буурсан нь хүн төрөлхтний түүхэнд урьд хожид тохиолдоогүй зайлшгүй тэмдэглүүштэй зүйл бөгөөд энэ нь дэлхийн ялгарлын нийт хэмжээнээс Европын холбооны улсынхыг хассантай тэнцэх юм” гэж ОУЭХА-аас мэдэгдэв.

2020 онд шатах ашигт малтмалын эрэлт хамгийн их уналтад орж, ялангуяа газрын тос-8.6%, нүүрс-4%-иар буурчээ. Дэлхийн нүүрсхүчлийн хийн талаас илүү хувийг эзэлж байсан газрын тосны өнгөрсөн жилийн уналт нь урьд өмнө байгаагүй хамгийн их байсан. Газрын тосны хэрэглээнээс үүссэн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2019 онд 11.4 тэрбум тонн байснаас 2020 онд 1.1 тэрбум гаруй тонноор буурчээ. Зам тээврийн үйл ажиллагааны бууралт дэлхийн газрын тосны эрэлтийн бууралтын 50%-ийг, нисэхийн салбарын уналтын 35%-ийг эзэлж байна.

Эрчим хүчний салбарт нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2020 онд 3.3% (450 сая тонн)-иар буурсан нь хамгийн их харьцангуй бөгөөд үнэмлэхгүй уналт болжээ. Ковид-19 цар тахлын улмаас өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж байсан бол сэргээгдэх эрчим хүчээр эрчим хүч, цахилгаан үйлдвэрлэх ажлыг эрчимтэй өргөжүүлсэн нь тус салбараас ялгарч буй нүүрсхүчлийн хийг бууруулахад хамгийн их хувь нэмэр оруулсан юм. Дэлхийн хэмжээнд цахилгаан үйлдвэрлэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2019 онд 27% байсан бол 2020 онд 29% болж өсжээ.

Цар тахлын нөлөө 2020 оны 2 дугаар сарын сүүлчээс мэдрэгдэж эхэлсэн ба 4 дүгээр сар гэхэд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт хамгийн их буурсан нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дийлэнх нь хөдөлгөөн, аялал жуулчлалын хязгаарлалтыг хийсэнтэй холбоотой. Цар тахлын эхний давлагааг хяналтандаа авч, 2020 оны дундуур эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн хэрээр нүүрсхүчлийн хийн ялгарал өсөлт оны сүүл хүртэл үргэлжилсэн. 2020 оны 12 сард дэлхийн нүүрсхүчлийн ялгарлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2% их буюу 60 сая тоннд хүрсэн байна.

Эдийн засгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж эрчим хүчний эрэлт нэмэгдэж, цэвэр эрчим хүчийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээ дутмагаас томоохон эдийн засгууд сэргэн мандалтыг бий болгосон хэмээн ОУЭХА-аас мэдэгдэв. Эдийн засаг өндөр хөгжилтэй олон улс орнуудад нүүрсхүчлийн хийн хэмжээ өмнөх түвшингээс дээгүүр гарч байна.

Бодлогын өөрчлөлт хийхийг уриалж байна.

“Дэлхийн улс орнууд Парисын гэрээнд заасан уур амьсгалын зорилгуудыг биелүүлэхийн тулд дэлхийн дулаарлыг 2°С-аас доош хэмээр хязгаарлахын тулд цахилгаан эрчим хүчний салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээг жил бүр 500 сая тонноор бууруулах шаардлагатай болно” хэмээн ОУЭХА-аас мэдэгдсэн. “Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ жил  бүр илүү их хэмжээгээр буурч байж, дэлхийн өнцөг булан бүрийг 1.5°С-ийн дулааралтай нийцүүлэх шаардлагатай болно”.

“Өнгөрсөн оны сүүлээр дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын сэргэлт дэлхий даяар цэвэр эрчим хүчний шилжилтийг түргэсгэх хангалттай ажил хийгдэхгүй байгааг хатуу анхааруулж байна” гэж ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол хэллээ.

“Хэрэв улс орнуудын засгийн газрууд эрчим хүчний зөв бодлогоор хурдан хөдлөхгүй бол 2019 оныг дэлхийн утааны хамгийн дээд оргил болгож үлдээх түүхэн боломжийг эрсдэлд оруулж болзошгүй юм”.

“Хэрэв энэ жил дэлхийн эдийн засгийг сэргээх талаарх хүлээлт батлагдаж, дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудад бодлогын өөрчлөлт ороогүй тохиолдолд нүүрсхүчлийн хийн ялгарал 2021 онд нэмэгдэх магадлалтай байна” хэмээн нэмж хэлэв.

2020 оны 3 дугаар сард ОУЭХА-аас улс орнуудын засгийн газарт эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөндөө гол цөмд нь цэвэр эрчим хүчийг оруулахыг уриалсан. Гэхдээ бидний харж байгаа тоо ердийн буюу нүүрстөрөгчийн хэрэглээ ихтэй бизнес рүү буцаж байгааг харуулж байна. Энэ жил олон улсын уур амьсгалын эсрэг үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, итгэл найдвар дүүрэн эхэлсэн боловч оны хамгийн төгсгөл дэх сүүлийн тоонууд нь дэлхийн эрчим хүчний системийг хурдацтай өөрчлөх нь бидний өмнө тулгараад буй асар том сорилтын хурц сануулга болж байна”.

Урагшлах тогтвортой замыг харуулахын тулд ОУЭХА энэ сарын 18-ны дотор 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд эрчим хүчний салбарыг цэвэр, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг тэглэх анхны цогц замын зураглалыг нийтэлнэ гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Global-CO2-emissions-continue-upward-trend-despite