Ураны үнийн талаарх 2019 таамаглал

INVESTING HAVEN мэдээллийн сайтад “Ураны үнийн таамаглал 2019” гарчигтайгаар ураны зах зээлийн талаар судалгааны тоймыг нийтэлжээ.

Нийтлэлд “Бид гол төлөв ураны зах зээлийн талаар байнга мэдээлдэггүй хэдий ч зах зээлийн мартагдсан энэхүү сегмент илүү сонирхолтой болсоор байна. Тус хэсэгт идэвхжилийн (бухын өсөлт) уур амьсгал мэдрэгдэж байна. Ураны зах зээлийн сегмент 2019 онд тэргүүлэгч болох ч боломжтой юм. Бид уран үнийн 2019 оны таамаглалдаа арилжааны үнэ (спот үнэ) үнэ болон харилцан адилгүй 3 олборлогчийн талаар авч үзэх болно” гэжээ.

Ураны зах зээл нь улирлын мөчлөгийн шинжтэй байдаг ба ураны олборлолтын хамгийн хүчтэй сарууд нь жилийн эцэст байдаг.

Хэдийгээр ураны зах зээл нь еврогийн ханш, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал хэрхэн өөрчлөгдөх зэргээс хамааран олборлолтын хэмжээ буурдаг хэдий ч, ураны зах зээлийн гол чиглүүлэгч нь спот үнэ нь өөрөө тунгалаг бус бусад нөлөөлөгч хүчин зүйлүүд нь нууцлаг байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэжээ.

Нийтлэлийн “Ураны арилжааны үнийн 2019 оны таамаглал” хэсэгт ураны түүхэн болон ирээдүйн арилжааны үнийг графикаар харуулсан. Графикаас харахад ураны 30 жилийн хугацаан дахь түүхэн үнийн мэдээлэл болон сүүлийн 3 жилийн байдлаар гаргасан ба сүүлийн 3 жилд үнэ маш хүчтэй цохилтын загвараар явж байгааг ажиглаж болно. Таамаглалд ураны арилжааны үнэ 2019 онд 40 ам.доллар хүрэх магадалтай гэжээ.

Ураны арилжааны үнийн түүхэн явцаас харахад үнийн уналт хязгаардмал, түүнтэй зэрэгцэн үнийг өсөлт огцом явагддагч гол төлөв тогтворгүй байна. Зах зээлийн тогтворжилт явагдах процесс нь огцом явагддаггүй бөгөөд үнийн өсөлт (бухын өсөлт) явагдахын тулд найдвартай суурь хүчин зүйл хэрэгтэй.

Нийтлэлийн “Ураны 3 тэргүүлэх олборлогчийн 2019 оны урьдчилсан тооцоо” хэсэгт ураны нөөцийн 2019 оны урьдчилсан таамаглалын хүрээнд олборлогчдын урт хугацааны давамгайлсан чиг хандлагыг том хөрөнгө оруулалтай үйлдвэрлэгч, бага хөрөнгө оруулалттай олборлогч, дөнгөж хөл тавьж буй олборлогч зэргээр ангилан зах зээлийн сегмент бүрээр нь авч үзсэн байна.

Дэлхийд ураны тэргүүлэгч Cameco Corp (CCJ) томоохон хэмжээний үйлдвэрлэгчийн хувьд урт хугацаанд хөрөнгө оруулалт давамгайлсан чиг хандлагатай бол хөрөнгө оруулалт харьцангуй бага Uranium Energy Corp (UEC)-ийн хувьд олборлолт нь ураны арилжааны үнэ өндөр байхад илүү бизнест нь тааламжтай байна.

Fission Uranium – ураны нөөцийн зах дээрх шинэ тоглогч компанийн 2019 оны ураны үнийн таамаглалдаа ураны арилжааны үнэ 20 хувь хүртэл өсөн нэмэгдэх хандлагатайг дурдаад, үүнийг улирлын мөчлөгөөс хамааран ирээдүйн үнийг өндөрт барьж байгаатай холбон тайлбарласан байна. Ураны салбарын хувьд энэ нь том дэгдэлт бөгөөд бид ч үүнийг ашиглах сонирхолтой байна гэжээ.

Түүнчлэн, жилийн эцсийн байдлаар таамаглагдсан ураны арилжааны үнэ 28.50 ам.доллар хэвээр байвал 35-38 ам.долларын зөрүү хэрхэх вэ?. Энэ нь ураны нөөцөд хүчтэй нөлөөлнө. Хэрэв ураны үнэ 28.50 ам.доллароос доош буувал хэдхэн сарын дараа 24.50 ам.доллар байж ч болно зэрэг таамаглалуудыг дэвшүүлсэн сонирхолтой дүн шинжилгээ хийсэн байна.

Нэмэлт тайлбар: Дээрх мэдээлэл орсон уран арилжааны үнийн мэдээлэлд 1 фунт шар нунтаг (U3O8)-ийн үнийн талаар дурдсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 1 фунт шар нунтаг (U3O8)-ийн үнэ 25.75 ам.доллар буюу 1 кг нь 56.84 ам.доллар байна. (1 фунт – 0,454 кг)


https://www.uxc.com/p/prices/UxCPrices.aspx

Дэлгэрэнгүй мэдээллийн дараах холбоосоос харна уу: https://investinghaven.com/commodities-gold/uranium-stocks-forecast-2019/