Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны Улсын төлөвлөгөө

Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны Улсын төлөвлөгөө

Эрхзүйн мэдээллийн нэгдсэн симтемд бүртгэгдлээ

Цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, ослын үед авах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, удирдлага зохицуулалтаар хангах “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө” Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор батлагдаж, эрхзүйн мэдээллийн нэгдсэн симтем www.legalinfo.mn –д бүртгэгдлээ.

Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө нь нийтлэг үндэслэл, харилцан ажиллагааны зохицуулалт, цацрагийн ослын зарлан мэдээлэл, цөмийн болон цацрагийн ослын ангилал, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах төлөвлөгөө, хариу арга хэмжээний төлөвлөгөө, нүүлгэн шилжүүлэлт, хөрөнгө, санхүү, бусад гэсэн  бүлгээс бүрдэнэ.

Энэхүү төлөвлөгөө нь нийтийг хамарсан цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах, хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, ослын үед ажиллах төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо, уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Төлөвлөгөөг доорх холбоосоор орж үзнэ үү.

https://www.legalinfo.mn/law/details/15947?lawid=15947