Пульсарын эргэлдэх тойрог нь Эйнштейний зөв гэдгийг дахин нотолж байна

‘Хүрээг чирэх’ тухай шинэ ажиглалтууд хос оддын сүүлчийн өдрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг гаргахад тусалж байна.

Хүрээг чирэх нь Алберт Эйнштейний харьцангуйн ерөнхий онолоор таамаглаж байсан орон зайн цагт үзүүлэх нөлөө бөгөөд энэ нь масс-энергийн статик бус хөдөлгөөнгүй тархалттай холбоотой юм.

Орон зайн цагт хэмжээсийн эргэлт- Физикийн ерөнхий харьцангуйн онолоор (SN: 10/7/15) таамаглаж байсанчлан нэг одны цогцос (мөхсөн од)-ыг нөгөө одны цогцсыг тойрон эргэлдэхэд хүргэж байна гэж судлаачид мэдээлээд энэ нь урт хугацаанд мөхсөн эдгээр оддын сүүлчийн өдрүүдийг сэргээн босгоход тусалдаг гэжээ.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд судлаачид радиотелескоп тусламжтайгаар мөхсөн хөнгөн одны гол цөм болон эргэлдэж буй цагаан одойг тойрон эргэж буй супер шинэ од болохоор одсон хүнд одны өтгөн үлдэгдэл болох пульсар(цохиолт)-ын хөдөлгөөнийг хянах болжээ. PSR J1141-6545 гэж нэрлэсэн пульсар нь эргэлдэж байхдаа радио долгионы тогтвортой цохилтыг ялгаруулдаг бөгөөд эдгээр импульсийн ирэх цагийг тэмдэглэснээр судлаачид дэлхийн өнцөг булан руу хэзээ хөдөлж байгааг мэдэж болно.

Энэхүү олдвор нь судлаачдын “Хүрээг чирэх”-ийг ажиглаж буй анхны тохиолдол биш юм. Дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулууд манай гарагийн эргэн тойронд харьцангуй ялимгүй нөлөөг олж авсан (SN: 11/24/15). Мөн одон орон судлаачид хар нүхнээс гарч буй рентген туяаны давтамжийн хэлбэлзлийг ажиглаж байсан бөгөөд хүрээг чирэх нь нэлээд хүчтэй байх ёстой тул хий нь түүнийг тойрон эргэлдэж болзошгүйг харуулж байна (SN: 12/17/15).

“Хар нүх”-ийг судалсан Оксфордын их сургуулийн астрофизикч Адам Инграм шинэ ажиглалт “минийхээс хамаагүй шууд байна” гэж тэмдэглээд "Хар нүхний системд ямар нэгэн зүйл урагшилж байна гэж дүгнэж болох бол нарийвчлалтай радио ажиглалтууд нь хоёрдмол ойлголт үүсэх орон зай бага үлдээж байна."

Энэхүү нийтлэлийн дэлгэрэнгүйг дараах холбоосоос авч сонирхоно уу.

https://www.sciencenews.org/article/wobbling-orbit-pulsar-proves-einstein-right-again-relativity?fbclid=IwAR2zDEqRNqqR-vecBf9EtC_go1_hjPy9bdltNf-ZioCbVGamuF_YfRx06nA