ОУАЭА-ИЙН ТӨСЛИЙН ШУГАМААР ХҮЛЭЭН АВЧ БУЙ БАРААГ ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ ЗААВАРЧИЛГАА

1. Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн төслийн шугамаар ачаа хүлээн авах байгууллага нь, барааг татвараас чөлөөлүүлэн авах хүсэлтийг НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Сангийн яам, Гаалийн ерөнхий газарт уламжилж өгөхийг хүссэн албан бичиг Цөмийн энергийн комиссын Ажлын алба (ЦЭК-ын Ажлын алба)-нд ирүүлнэ.

Албан бичигт дараах баримт бичгийг хавсаргана:

  • Тээврийн зардлыг тэмдэглэсэн тээврийн баримт (Airway bill);

  • Барааны нэхэмжлэх (Invoice);

  • Барааны жагсаалт (Packing list);

  • Захиалгын хуудас (Purchase order);

  • Ачааг гаалийн агуулахаас гардаж хүлээн авах ажилтны овог, нэр, регистрийн дугаар, албан тушаал.

Ачаа Монгол Улсын гааль дээр буусан тухай мэдээлсэн байгууллагаас тус баримтуудыг авна. Эдгээр баримтууд нь заавал гаалийн байцаагчийн тамга, тэмдэгтэй байх ба өнгөт хуулбарыг ЦЭК-ын Ажлын албанд ирүүлэх албан бичигт хавсаргасан байна. Тээврийн баримт байхгүй бол ачааг илгээсэн байгууллагатай холбогдож авах шаардлагатай бөгөөд тээврийн баримт дээр тээврийн зардлыг тэмдэглүүлсэн байхыг шаардна.

2. Мөн хүсэлтийг НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газарт гаргаж, ЦЭК-ын Ажлын албаны татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг уламжлах тухай албан бичгийн хамт хүргэнэ.

3. НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын хариуг дээрх хүсэлтүүддээ хавсарган odamis.mof.gov.mn сайтаар дамжуулан Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газар, Гаалийн ерөнхий газарт татвараас чөлөөлүүлэх хүсэлтээ мэдүүлнэ. odamis.mof.gov.mn сайтад мэдүүлэг гаргах эрх үүсгээгүй байгууллага ЦЭК-ын Ажлын албаар дамжуулан мэдүүлэг бөглүүлэх боломжтой.

4. Мэдүүлгийг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар тус тус хүлээн авсан тохиолдолд ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийж, ачааг хүлээн авна.

Жич: Вебсайтад мэдүүлгийг хүлээн авсан тухай тэмдэглэл үүсэхэд Гаалийн ерөнхий газрын 351987 дугаарын утсаар холбогдож татвараас чөлөөлүүлэх тухай мэдээлэл, ачаа хадгалагдаж буй байршил, гаалийн агуулахад очсон эсэхийг лавласны дараа ачааг хүлээн авахаар хадгалалтын агуулахад очих нь зүйтэй. Уг асуудлаар тодруулж лавлах зүйл гарвал ЦЭК-ын Ажлын албаны 51-267159 дугаартай утсаар хандана уу.