Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

Дубна хот дахь олон улсын засгийн газар хоорондын байгууллага – Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн төлөөлөгчид айлчиллаа

Дубна хот дахь олон улсын засгийн газар хоорондын байгууллага – Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн төлөөлөгчид айлчиллаа

Монгол Улс ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт /ЦШНИ/-ийг 1956 онд байгуулалцаж, гишүүн орон болсноор манай улсад цөмийн физик, физикийн холбогдох салбарууд хөгжих анхны алхам болсон ба өнгөрсөн хугацаанд тус институтэд манай улсаас 100 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ЦШНИ-д урт хугацаагаар томилогдон ажиллаж, 50 орчим хүн дэд эрдэмтний /PhD/, 9 хүн шинжлэх ухааны докторын /ScD/ зэрэг хамгаалжээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн урилгаар ЦШНИ-ийн төлөөлөл Русакович Н.А, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Каманин Д.В, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Белушкин А.В. нар хийсэн айлчлалын хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цөмийн энергийн комиссын Ажлын албаны удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар 2030 он хүртэлх ЦШНИ-ийн хөгжлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах ажил болон 2017-2023 онуудад хийх ажлын чиг хандлага, 2018 онд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл  ажил зэрэг асуудлаар мэдээлэл солилцов.

Суурь шинжлэх ухааны боловсрол олгох сургалтыг орчин үеийн мэдээллийн технологийн ололттой хослуулснаар залуу үеийг шинжлэх ухааны танин мэдэхүйн мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэх, сонирхлыг өрнүүлж, харилцан мэдээлэл солилцох боломж нэмэгдэх юм. Мөн үүлэн технологид суурилсан мэдээллийн баазыг ашиглан алсын зайн сургалт, судалгааны ажлыг зохион байгуулахад оролцогч талуудын харилцан сонирхол чухал гэдгийг ЦШНИ-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн даргын орлогч, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Каманин Д.В цохон тэмдэглэлээ.

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав Монгол Улсын цөмийн физикийн шинжлэх ухаан хөгжилд ЦШНИ-ийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд, шинжлэх ухааны танин мэдэхүйн төв байгуулах чиглэлээр холбогдох яам, газруудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа дурдлаа. Шинжлэх ухааны танин мэдэхүйн төв байгуулахад олон улсын хамтын ажиллагааны хувь оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглээд энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.