Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Хориг арга хэмжээ Росатом улсын корпорацид ямар нэгэн нөлөө үзүүлээгүй

Хориг арга хэмжээ Росатом улсын корпорацид ямар нэгэн нөлөө үзүүлээгүй

Росатом төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачёв Сочи хотод болж өнгөрсөн Дэлхийн оюутан, залуусын их наадамд хэлсэн үгэндээ АНУ болон Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ нь Росатом корпорацийн үйл ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлээгүй гэдгийг дурджээ.

ОХУ-ын “ТАСС” агентлагийн мэдээлснээр “Росатом корпорацийн охин компаниуд болон тэдгээрийн ажилчид Вашингтон болон Брюсселийн тавьсан хориг арга хэмжээний жагсаалтад ороогүй хэдий ч бид бусад байгууллагуудтай зарим талаар хязгаарлагдмал байдлаар харилцаж байгаа” хэмээн Лихачёв хэлсэн байна.

“Хориг арга хэмжээнд өртөж буй улс орнуудын цөмийн энергийн  салбарын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа хэдий ч, Росатом корпорацийн үйл ажиллагаа доголдохгүй” гэж тус корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачёв онцлон тэмдэглэжээ.   

Хориг арга хэмжээний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар Лихачёв хэлэхдээ “Хориг арга хэмжээ нь зөвхөн ОХУ гэлтгүй бусад улс, дэлхийн худалдааны эргэлтэд ноцтой хохирол учруулсан. Ерөнхийд нь авч үзвэл НҮБ-ын албан ёсны дүрэм журамтай зөрчилдсөн аливаа хориг арга хэмжээ нь тогтвортой байдлыг алдагдуулж, зөрчилдөөн үүсгэж, бараа үйлчилгээний эргэлт, технологийн хөгжлийг удаашруулдаг” гэжээ.  

Росатом корпорацийн гадаад захиалгын хэмжээ 300 тэрбум ам.долларт хүрч байгаа ба 12 улсад нийт 34 цөмийн эрчим хүчний станци барьж гүйцэтгэх захиалгатай байгаа аж. Энэ оны эцэс гэхэд Росатом корпорацийн гадаад хөрөнгийн нийт хэмжээ 137.3 тэрбум ам.долларт хүрэх ба ирэх 10 жилд үүнийгээ барьж ажиллах төлөвтэй байна.

Цөмийн эрчим хүчний станц барьж байгуулснаар эрчим хүчний хэт хомсдолоос сэргийлэх боломжтой ба “Манай корпораци үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг эрчим хүчний хомсдол бүхий бүс нутагт илүүтэй их чиглүүлж байна” хэмээн тэрээр дурдсан юм.

Росатом корпораци зөвхөн цөмийн эрчим хүчний станц барих бус цөмийн технологийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр, тодруулбал хурдан нейтроны реактор, халуун цөмийн нэгдэх урвал (thermonuclear fusion) зэрэг олон улсын болон ОХУ-ын төслүүд дээр ажиллаж байна.

Мөн түүнчлэн, Росатом корпорацийн үйл ажиллагаа хөдөө аж ахуй, ус цэвэршүүлэлтийн чиглэлд цөмийн технологийг ашиглах, үүнээс гадна цөмийн эрчим хүчний мөс зүсэгч усан онгоцны төслийг өргөжүүлэн ажиллаж байгаа гэдээ тэрээр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: http://world-nuclear-news.org/C-Rosatom-chief-sees-no-impact-from-sanctions-23101702.html