Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Рентген шинжилгээний багаж ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран 2017 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд “Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Алс групп”ХХК, “Эс Жи Эс Ай Эм Ай” ХХК зэрэг 5 байгууллагаас цацрагтай ажиллагч 11 ажилтан хамрагдав. Сургалтад оролцогчдод цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам стандарт, цацрагийн тухай үндсэн ойлголт, цөмийн болон цацрагийн осол, ослын сургамж, осолд хүргэдэг шалтгаан, хүчин зүйлс, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ашиглалт, хадгалалт тээвэрлэлтийн үед тавигдах аюулгүйн шаардлага, ашиглаж буй цацрагийн үүсгүүр, тэдгээрт тавигдах тусгай шаардлага зэрэг сэдвүүдээр хичээл зааж, дадлагын ажил хийлгэсэн байна.