Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

Ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа

Ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад тус сургуулийн 9, 12 дугаар ангийн нийт 90 сурагч хамрагдлаа.

Сургалтаар ионжуулагч цацрагийн тухай үндсэн ойлголт, цөмийн технологийн хэрэглээ, дэлхийн чиг хандлага, Монгол Улсын эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, судалгаа, шинжилгээний салбар дахь цөмийн технологийн хэрэглээ болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар хичээл зааж, мэдлэг олголоо.

Мөн сурагчдын сонирхсон асуултад хариулж, цөмийн технологич, цөмийн физикчийн мэргэжлийг сонгосон тохиолдолд Монгол Улсад ямар байгууллагад ажиллаж болох, мэдлэг боловсролоо хэрхэн дээшлүүлж, мэргэшсэн боловсон хүчин болох боломж байгаа талаар мэдээлэл өгсөн нь сурагчдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.