Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

“Дисковер Монголия” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын 15 дахь удаагийн форумд оролцлоо

“Дисковер Монголия” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын 15 дахь удаагийн форумд оролцлоо

Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас 2003 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг “Дисковер Монголия” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын форум 09 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн форумыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Монгол ХХК-иуд хамтран зохион байгуулж “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корп” ХХК, “Максам эксплосивс” ХХК, “Майн Инфо” ХХК, “Степпе Голд” ХХК-иуд ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм.

Энэ жилийн хувьд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт, ураны нөөц, хэрэгцээ, Европын Комиссоос Монголд улсад хэрэгжүүлж буй төслүүд, цацрагийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмын талаар анх удаагаа оролцогчдод мэдээлэл өгсөн нь онцлог боллоо. 

Форумд Олон улсын атомын энергийн агентлагийн ураны нөөцийн мэргэжилтэн др.Адриенне Ханли “Ураны эрэлт ба нийлүүлэлт” сэдвээр, Европын Холбооны шинжээч, “Ай Эй Эф цацраг идэвхт бодисын аюулгүй байдлын лаборатори”-ийг үүсгэн байгуулагч др.Кристиан Кунзе Европын Комиссоос Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар “Ураны олборлолт бодлого болон аюулгүй байдал: Бодлого сайжруулах, чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээр, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа “Монгол Улсын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны норм, дүрэм” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо.

 

Зураг 1. Олон улсын атомын энергийн агентлагийн ураны нөөцийн мэргэжилтэн Др.Адриенне Ханли “Ураны эрэлт ба нийлүүлэлт” сэдвээр илтгэл тавьлаа.

 

  Зураг2. Европын Холбооны шинжээч, “Ай Эй Эф цацраг идэвхт бодисын аюулгүй байдлын лаборатори”-ийг үүсгэн байгуулагч Др.Кристиан Кунзе “Ураны олборлолт бодлого болон аюулгүй байдал: Бодлого сайжруулах, чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьлаа.

 

Зураг 3. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа “Монгол Улсын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны норм, дүрэм” сэдвээр илтгэл тавьлаа.