Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Фото мэдээ

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдлаа.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Японы атомын энергийн агентлаг  хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт 2017 оны 09 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, Хил хамгаалах ерөнхий газарОнцгой байдлын ерөнхий газар, ОБЕГ-ын Аврах тусгай анги, Нийслэлийн онцгой байдлын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Хавдар судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 18 байгууллагын 23 төлөөлөл оролцлоо.

Сургалтад Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш нар болон ЦЭК-ын Ажлын алба, МХЕГ-ын Улсын байцаагч нар цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ хийхэд EyeAct программ ашиглан хялбар тооцоолох арга, цацрагийн ослын үед авах арга хэмжээний талаар ОУАЭА-аас гаргасан зөвлөмж, заавар зэрэг сэдвээр хичээл орж, цацрагийн бохирдолд хэмжилт хийх болон ариутгал цэвэрлэгээ хийх, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийн ажиллуулах зарчмын талаар мэдлэг олж авлаа.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Тахилт дахь сургалт, дадлагын талбайд тус ангийн химийн ажиллагааны салбартай хамтран цацрагийн үеийн хариу арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авах болон холбогдох байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулах талаар дасгал ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангуулах, салбарын хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.