Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Оманы Султант улс Испанийн ураны уурхайг дэмжиж ажиллахаар болжээ.

Оманы Султант улс Испанийн ураны уурхайг дэмжиж ажиллахаар болжээ.

Беркли Энержи ХХК Оманы Султант Улсын засгийн газрын хөрөнгө оруулалтын сантай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны үндсэн дээр Саламанка уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжтой боллоо.

Беркли Энержи ХХК (Berkeley Energia Ltd ASX:BKY, LSE:BKY/ нь Испанийн Вант Улсын Саламанка ураны уурхайн бүтээн байгуулалтад зориулж 120 сая ам.долларын санхүүжилтийг Оманы Султант Улсаас авахаар болжээ.

Хоёр талын байгуулсан тус гэрээнд Оманы тал Беркли Энержигийн 39 хувийг эзэмшин, уурхайгаас тодорхой хэмжээнд олборлолт явуулах эрхтэй байхаар тусгажээ. Саламанка уурхайн олборлолт 2019 оноос эхлэх төлөвтэй байгаа юм.

Беркли Энержигийн гүйцэтгэх захирал Пол Атерлигийн хэлснээр Саламанка уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ дэлхийн ураны хэрэгцээний 10 хувийг олборлох боломжтой болох ба ингэснээр Европын хамгийн том уурхай болох аж. Цаашлаад Европын Холбоог уранаар хангах найдвартай нийлүүлэгч болох ба одоогийн байдлаар ОХУ, Казахстан, Нигер улсууд дээрх нийлүүлэлтийн 60 хувийг бүрдүүлж байна.

Тус компанийн дурдсанаар Саламанка уурхай олборлолтоо эхлэх үетээр Европын болон АНУ-ын нэлээд хэдэн компаниуд уран нийлүүлэх найдвартай эх үүсвэрийг хайж эхлэх төлөвтэй байгаа ба БНХАУ-ын шинэ реакторууд ашиглалтад орсноор ураны эрэлт мөн нэмэгдэх аж.

Оманы Султант Улсын засгийн газрын хөрөнгө оруулалтын сангийн уул уурхай ба нөөц хариуцсан хөрөнгө оруулалтын менежер Тим Кийтингийн хэлснээр Саламанка уурхай нь удаан хугацааны турш ашиглалт явуулах боломжтой, уурхайн өртөг багатай зэрэг эдийн засгийн үндэслэл нь хөрөнгө оруулалтын шалгуурт нийцэж байна гэжээ.

Тус заавал биелүүлэх гэрээг байгуулахад Беркли Энержи-ийн хувьцаа эзэмшигчдээс мөн ураны зохицуулах байгууллага болох  Европын атомын энергийн комиссын Ханган нийлүүлэлтийн агентлагаас тус тус зөвшөөрөл авах шаардлагатай юм.        

Энэхүү гэрээ нь Арабын хойгийн орнуудын эрчим хүчний хандлага газрын тос олборлолтоос эрчим хүчний уламжлалт бус эх үүсвэрүүдрүү шилжиж байгаагийн дохио болж байна. Тухайлбал Арабын Нэгдсэн Эмират Улс анхны цөмийн эрчим хүчний станц барихаар бэлтгэж байгаа бөгөөд Эмиратийн цөмийн эрчим хүчний корпорац /Emirates Nuclear Energy Corporation/ дээрх үйл ажиллагааг 2018 оноос эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Энэхүү цөмийн эрчим хүчний станц нь 2020 онд ашиглалтад орох 4 станцын эхнийх нь ажээ.

ОманыСултант Улстай байгуулсан тус гэрээнээс гадна Беркли Энержи нь Курзон Ресоурстай /Curzon Resources/ 5 жилийн хугацаатай нийт 2 сая фунт уран худалдах гэрээ байгуулсан ба дээрх хэмжээг 3 сая фунт хүртэл өсгөх боломжтой аж.

Ураны үнэ сүүлийн 10 жилийн турш бууралттай байгаа бөгөөд өнгөрсөн 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1 фунт шар нунтгийн спот үнэ 20.50 ам.доллар байгаа нь өмнөх долоо хоногоос 25 центээр буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч зах зээлийн ажиглагчид уран үнэ өснө гэдэгт итгэлтэй байгаа юм.      

Эх сурвалж: http://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing/oman-backs-spanish-uranium-mine/?mqsc=E3906815