Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршсанаа зарлалаа.

БНАСАУ нь устөрөгчийн бөмбөгийн туршилтаа амжилтай хийснээ тус улсын төв телевизээр энэ 09 дүгээр сарын 03-ны ням гарагт  албан ёсоор мэдэгджээ.

Энэхүү цэнэгт хошуу нь тив алгасагч пуужингаар зөөх зориулалттай бөгөөд туршилтын үеэр цацраг туяа алдагдаагүй тухай Өмнөд Солонгосын телевизийн суваг YTN болон Японы NHK сувгуудаар цацагдсаныг РИА мэдээлийн агентлаг дамжуулсан байна.

Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдээлснээр шинээр бүтээсэн  устөрөгчийн бөмбөгийг тив алгасагч пуужингийн  хошуунд ашиглаж  болох бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Цөмийн зохион бүтээх хүрээлэнд зочлох үеэр уг туршилтыг явуулжээ. Түүнчлэн, тус мэдээнд дурьдсанаар устөрөгчийн бөмбөгийн чадал нь хэдэн зуун килотонн тротилын эквивалент (тротил/ТНТ/- цөмийн дэлбэрэлтийн үед ялгарах энергийг хэмжих нэгж бөгөөд 1килотоннТНТ=4,184×1012Дж) хүрэх ба түүний бүх эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэсэн хэмээсэн юм.

Өмнөд Солонгосын «Ёнхап»  агентлагийн мэдээлснээр  туршилт явуулдаг өдөр БНАСАУ-д 5.6 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн хэмээсэн юм. Сөүл үүнийг  цөмийн туршилттай холбоотой гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин  тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд байлдааны бэлэн байдлыг өндөржүүлсэн байна.

Япон Улсын Гадаад харилцааны сайд Таро Коно өөрийн зүгээс энэхүү туршилтыг эсэргүүцэн "туйлын уучилшгүй явдал боллоо" хэмээн дипломат шугамаар илэрхийлэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах талаар холбогдох улс орнуудтай холбоо тогтоох бодолтой байна" гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж:  https://lenta.ru/news/2017/09/03/vodorod/