Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Казахстан Улс цөмийн эрчим хүчний станц барихаар төлөвлөж байна.

Казахстан  Улс цөмийн эрчим хүчний станц барихаар төлөвлөж байна.

ОХУ-д суугаа Казахстан Улсын элчин сайдын зөвлөх Марат Сыздыков 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын мэдээллийн агентлаг “РИА”-д өгсөн ярилцлагадаа “Казахстан Улс дунд хугацааны анхны цөмийн эрчим хүчний станц /ЦЭХС/-ыг барьж эхлүүлэхээр төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн тэрээр олон улсын мэдээллийн агентлаг болох “ОХУ Өнөөдөр”-т зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр “Казахстан Улс цөмийн эрчим хүч хөгжүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзаагүй, Казахстан Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд цөмийн эрчим хүчний станц байгуулахаар тухай тусгасан ба холбогдох бүтээн байгуулалтын ажлыг Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн хяналтан дор явуулна” хэмээн дурьджээ.

Дипломатч Сыздыков хэлэхдээ “ОУАЭА станцын бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлүүлэлт, түүний дотор цөмийн түлш нийлүүлэх гэрээ байгуулахад зөвлөмж гаргах болно. Казахстан Улс удахгүй бага баяжуулсан уран хадгалах байгууламж барих төлөвлөгөөтэй байгаа ба ирээдүйд дэлхийн  хамгийн том уран олборлогч болон экслортлогч улс болж цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлэхийг зорьж байгаа. Казахстаны хувьд хэдий чинээ олон улс ЦЭХС-тай болно төдий чинээ сайн байх болно. Бага баяжуулсан ураныг тасралтгүй нийлүүлэх баталгаа нь  цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд нэмэлт түлхэц өгөх болно" гэж хэмээжээ. Мөн Казахстан Улс нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх салбарт тэргүүлэгч байж ирсэн талаар онцолсон бөгөөд уг байгууламжийг барьснаар үүнийгээ дахин нотолж буй хэрэг юм гэжээ.

Казахстан Улс 2016 онд нийт 24 мянган орчим тонн уран олборлосон. Гэвч Казахстан Улсад цөмийн эрчим хүчний станц байдаггүйн улмаас олборлосон уранаа урт хугацааны гэрээтэйгээр  экспортлодог ба 50 хувийг Хятад улс дангаар импортлодог юм байна.

Эх сурвалж:  https://ria.ru/atomtec/20170831/1501457946.html