Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд Цөмийн судалгааны төв байгуулах санамж бичгийг байгууллаа

Оросын Холбооны Улсын атомын энергийн “Росатом” улсын корпораци ба Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх Ухаан Технологийн Яам хооронд Вьетнам Улсад цөмийн шинжлэх ухаан технологийн төв байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Энэхүү асуудлаар ОХУ болон Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2011 онд гэрээ байгуулж байсан.

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Росатом” корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачов болон Вьетнам Улсын Шинжлэх ухаан технологийн яамны орлогч сайд Тран Дай Тан нар санамж бичигт гарын үсэг зурж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин болон Вьетнам Улсын ерөнхийлөгч Ты Дай Гуанг нар гэрчээр байлцсан.

Вьетнам Улсын Засгийн газраас цөмийн шинжлэх ухаан, технологийн төв барих төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ОХУ болон Вьетнам Улс цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх бодолтой байгаа талаар илэрхийлжээ. Тус санамж бичигт төслийн санхүүжилтийн нөхцөлийг зааж, талууд Вьетнам Улсын цөмийн дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажээ.

Шинжлэх ухаан, технологийн төвийг орос загварын судалгааны реактор, олон зориулалт бүхий циклотрон, судалгааны лаборатори, инженерчлэлийн цогцолбор, тоног төхөөрөмжөөр тоноглох бөгөөд төвийн аюулгүй ажиллагааг хангах дэд бүтцийг бүрдүүлнэ. Үүний дүнд Вьетнам Улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөрт зориулсан хүний нөөц бэлтгэх боломж бүрдэх юм.

ОХУ болон Вьетнам Улс хооронд цөмийн шинжлэх ухаан, технологийн төв барих тухай гэрээг 2011 онд Ханой Политехникийн Их Сургуульд байгуулж байсан. Гэрээгээр ОХУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын зээлийг барилгын ажилд зориулж олгоно гэж тохиролцсон.

Зүүн өмнөд Азидаа анхны цөмийн эрчим хүчний станцыг (ЦЭХС) Вьетнам Улсад барих тухай Засгийн газар хоорондын гэрээг ОХУ-тай 2010 оны 10 дугаар сард байгуулсан. Нин Хуан мужийн өмнөд хэсгийн Пуок Динд Нин Хуан-1 ЦЭХС барих барилгын ажлыг “Росатом” корпорацийн охин компани болох АтомСтроиЭкспортоор гүйцэтгүүлэхээр гэрээнд тусгагдсан. ЦЭХС нь 1200 МВт хүчин чадалтай хоёр даралтат усан реактороос бүрдэх бөгөөд төрийн өмчит Вьетнамын Цахилгаан компани ажиллуулах юм.

Пуок Диноос зүүн хойно 20 км зайд байрлах Вин Хайпд баригдах Нин Хуан-2 станц нь Япон Улстай хамтын ажиллагааны хүрээнд баригдах байсан. Гэсэн хэдий ч газрын тос, нүүрсний зах зээлийн үнэ зэргийг харгалзан сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний импортыг дэмжихээр анхны хоёр цөмийн цахилгаан станцыг барих төлөвлөгөөг цуцалсан Засгийн газрын шийдвэрийг Вьетнамын Улсын хууль тогтоох байгууллагууд өнгөрсөн 11 дүгээр сард баталжээ.

Вьетнам Улсын Засгийн газраас “ОХУ болон Япон Улс цөмийн төслийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлж ажилласанд гүнээ талархал илэрхийлж байна. Хэрэв бид цаашид цөмийн цахилгаан станц барих шийдвэр гаргавал ОХУ болон Япон Улс нь манай орны гол түншүүд байх болно” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/NN-Russia-signs-MOU-for-Vietnam-nuclear-research-centre-0407175.html