Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Зарлал

Олон улсын онолын физикийн төв/ICTP/ болон Олон улсын атомын энергийн агентлаг /IAEA/ -ийн хамтарсан сургалт

Олон улсын онолын физикийн төв/ICTP/ болон  Олон улсын атомын энергийн агентлаг /IAEA/ -ийн  хамтарсан сургалт

 Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор”

Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10

Хаана:  Триест хот, Итали Улс

Бүртгэл дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25

Зорилтот оролцогч: Судалгааны реакторын материал судлалын чиглэлээр сурч байгаа болон сургалтад хамрагдах хүсэлтэй инжинер, эрдэм шинжилгээний ажилтан

Сургалтын чиглэл:

Судалгааны реактор нь цөмийн материал, түлшний үзүүлэх шарлагын нөлөөллийг судлахад нэн шаардлагатай дэд бүтцийн болон судалгаа шинжилгээний чухал объект юм. Ихэнх цөмийн материал, түлшний загвар бүтэц шинэчлэгдэж буй өнөө үед тэдгээрийн цацрагийн нөлөөллийн талаарх ойлголт нь ирээдүйн цөмийн эрчим хүчний тогтолцоог сайжруулахад чухал ач холбогдолтой. Ашиглагдаж  байгаа болон цаашид ашиглах судалгааны реакторт  судалгаа-боловсруулалтыг өргөн цар хүрээнд нэвтрүүлэх ихээхэн боломжтой нь орчин үеийн нэн шинэ эрчим хүчний реакторын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм.

Тус сургалтын гол зорилго нь оролцогчдыг цөмийн материал ба түлш судалгааг хөгжүүлэх судалгааны реактор, судалгаа-боловсруулалтыг хэрхэн ашиглах талаар практик мэдлэг мэдээллээр хангахад оршино. Мөн, сургалтын үеэр оролцогчид материал судлалын талаар өргөн мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг хийх, шарлагын туршилтын үндсэн ойлголтыг танилцуулахаас гадна материал судлалын реактор болон бусад холбогдох байгууламжуудад шинээр гарч ирж буй боломжуудын талаар хэлэлцэх юм.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосын дагуу орж аван бүртгүүлэх боломжтой. http://indico.ictp.it/event/7993/overview