Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулагдлаа

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулагдлаа

Рентген шинжилгээний багаж, каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ЦЭК-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран “Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт”, “Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглалт-цацрагийн хамгаалалт” сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулагдлаа.

“Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт”, “Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглалт-цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдсан ба  нийт 6 байгууллагын 28 ажилтан хамрагдав.

Дээрх сургалтаар цацрагийн хамгаалалтын холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам стандартууд, цацрагийн тухай үндсэн ойлголтууд, цөмийн болон цацрагийн осол, ослын сургамжууд, осолд хүргэдэг шалтгаан хүчин зүйлс, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ашиглалт, хадгалалт тээвэрлэлтийн үед тавигдах аюулгүйн шаардлагууд, ашиглаж буй цацрагийн үүсгүүрүүд, тэдгээрт тавигдах тусгай шаардлагууд зэрэг сэдвүүдээр хичээл зааж,  дадлагын ажил хийлээ.