Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгаа, хөгжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай 2017 оны хэлэлцээрийг баталлаа

Цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгаа, хөгжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай 2017 оны хэлэлцээрийг баталлаа

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын 23-р хуралдаанаар “Цөмийн шинжлэх ухаан болон технологийн сургалт, судалгаа, хөгжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай 2017 оны хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталлаа.

Хэлэлцээр нь бүс нутгийн хэмжээнд цөмийн технологи солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, цөмийн технологийн хэрэгцээг тодорхойлох, нэвтрүүлэх, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, хамтарсан судалгаа хийх эрхэм зорилготой юм.

Анх 1972 онд Ази, Номхон далайн бүсийн улсуудад цөмийн шинжлэх ухаан, судалгаа, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, туршлага солилцох болон мэргэжилтэн бэлтгэх зорилгоор RCA (Regional Cooperative Agreement) буюу Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан юм.

Нийт 22 улс Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллагад нэгдэн орсон ба тэдгээр гишүүн улсууд цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хамтын хэлэлцүүлэгт үндэслэн шийдвэрлэдэг. Тус байгууллага нь Олон улсын атомын энергийн агентлаг, хандивлагч улсууд болон олон улсын байгууллагын сан гэсэн эх үүсвэрүүдээс санхүүждэг.

Хэлэлцээрийн төслийн хүрээнд манай улс цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүй байдлын талаар гадаад улсуудын туршлагыг судлахаас гадна боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх, эмчилгээ оношилгооны арга зүйг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх зэргээр цөмийн энергийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжих, салбарын эрх зүйн орчинг бэхжүүлэх чиглэлээр олон талын дэмжлэг авч байгаа юм.