Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Зарлал

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалтыг зохион байгуулна

 

Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Монгол улсаас Япон Улсын холбогдох сургалтад хамрагдсан сургагч багш нар дагалдах сургалтыг зохион байгуулах ба мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, чадавхыг дээшлүүлэх, хүн амыг зохих мэдээллээр хангах бие даасан тогтвортой сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд сургалтын зорилго оршино.

Сургалтын хөтөлбөрт цөмийн технологийн хэрэглээ, судалгааны реактор, цөмийн эрчим хүч, цөмийн реакторын физик, реакторын кинетик, дулаан болон гидравликийн процесс, ураны олборлолт, баяжуулалт, цацрагийн хамгаалалт, материал судлал болон бусад сэдвүүд багтсан болно.

Энэхүү сургалтад Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: ts.otgontsetseg@nea.gov.mnболон erkhem_1@must.edu.mn хаягаар болон 99309213, 62263156 утсаар холбогдон 2017 оны 06 сарын 09-ний өдрийн дотор мэдээллээ өгнө үү. Хүний тоо хязгаартай тул Та эрт бүртгүүлнэ үү.

 

2017 оны 05 дугаар сарын 19