Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

“Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөр” сэдвээр семинар зохион байгуулагдана

ЦЭК-ын Ажлын алба, Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” сэдэвт төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлээд байгаа билээ.

Төслийн 4 дүгээр зорилтын хүрээнд “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөр” сэдэвт семинар 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд ЦЭК-ын Ажлын албаны байранд зохион байгуулагдах гэж байна.

Семинарын хүрээнд Герман Улсаас шинжээч, зөвлөхүүд хүрэлцэн ирж эзэнгүй үүсгүүрийг эрэх, хайх, илрүүлэх, ангилах, аюулгүй болгох зэрэг үйл ажиллагааны чиглэлээр олон улсын туршлагыг танилцуулах, Монгол Улсад ашиглагдаж буй цацрагийн үүсгүүрт тавигдах хяналтын хууль эрх зүйн орчны талаар хэлэлцэж, санал бодол, туршлага солилцох бөгөөд эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөрийг урьдчилсан байдлаар боловсруулах юм. 

Семинарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цаг уур орчны шинжилгээний газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг холбогдох нийт 15 төрийн байгууллагын төлөөлөл оролцоно.