Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Өдөр тутмын амьдрал дахь цөмийн технологийн хэрэглээний талаар ОУАЭА-аас онцоллоо

Өдөр тутмын амьдрал дахь цөмийн технологийн хэрэглээний талаар ОУАЭА-аас онцоллоо

ОУАЭА-ийн ерөнхий захирал Юкия Амано “ICARST 2017 буюу Цацрагийн шинжлэх ухаан, технологийн олон улсын бага хурал 2017” –ын нээлтийн илтгэлдээ цөмийн технологи бидний өдөр тутмын амьдралын өргөн цар хүрээг хамран үнэтэй хувь нэмэр оруулж буй талаар онцолсон юм.  Тус бага хурал нь өнгөрсөн долоо хоногт Вена хотод байрлах ОУАЭА-ийн төв байранд зохион байгуулагдсан билээ.

Тэрээр цөмийн технологи бидний амьдралын өргөн цар хүрээг хамарч байгаа талаар, тухайлбал, соёлын өвийг ариутган халдваргүйжүүлэхээс эхлүүлээд хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын боловсруулалт, хаягдал ус цэвэрлэх байгууламж, газрын тос ба хийн дамжуулах хоолойн хяналт шалгалт болон хүний холбогч эд шилжүүлэн суулгах мэс заслын ариутгалын үйл ажиллагаанд хүртэл цөмийн технологи ашиглах болсныг дурьдсан юм.

Агентлагийн үндсэн үүрэг нь хөгжиж буй орнуудад цөмийн шинжлэх ухаан, технологийг нэвтрүүлэх замаар эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, байгалийн баялагийн менежмент болон бусад олон салбарын хөгжлийн зорилтоо биелүүлэх үйлсэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм. Хөгжиж буй улсууд нь өндөр хөгжилтэй орнуудын технологийг зөвхөн нэвтрүүлэн ашиглах төдий бус цөмийн шинжлэх ухаан, технологийн чиглэлийн мэргэжилтнүүдийг өндөр түвшинд бэлтгэх замаар шинэ инноваци хөгжүүлэн бусад хөгжиж буй улсуудтай хуваалцдаг гэдгийг онцоллоо.

ОУАЭА нь “чадавхыг бий болгох” тал дээр онцгой анхааран улс орнуудад цөмийн технологийн салбарт хойч үеээ бэлтгэн сургах чадамж бүхий мэргэшсэн чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгоход нь дэмжлэг үзүүлдэг.

Мөн тус байгууллага нь цөмийн болон цацраг идэвхт материалын хүн ба хүрээлэн буй орчинд үзүүлэх аюулаас хамгаалах, аюулгүй ажиллагааг бататгахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны форум юм. Тэрбээр үүнийг илүү дэлгэрүүлэн “бид цөмийн болон цацраг идэвхт материалуудыг террористуудын гарт орох аюулаас сэргийлэн улс орнуудад үр нөлөө бүхий аюулгүй байдлын дүрэм журмын нэвтрүүлэн, хэвшүүлэхийг зорьдог” хэмээжээ.

Дашрамд дурьдахад, ICARST 2017 хуралд олон улсын төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй мэргэжилтнүүд оролцон цацрагийн шинжлэх ухаан, технологийн хэрэглээний сүүлийн үеийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн 50 оролцогч цацрагийн шинжлэх ухаан, технологийн шинээр гарсан тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалтыг танилцуулах зорилгоор олон нийтэд үзэсгэлэн гаргахаар бэлтгэжээ. 

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/NP-IAEA-highlights-nuclear-technology-in-daily-life-2504174.html