Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

"ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ КОНГРЕСС"

2009 оны 08 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Сингапур Улсад “ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ КОНГРЕСС” зохион байгуулагдан манай улсын Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус конгресст Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Ю.Амано, Дэлхийн цөмийн ассоциацийн төлөөлөгчид, Монгол, Тайланд, Малайз, Индонез, Филиппин, Вьетнам, Пакистаны цөмийн энергийн агентлагийн дарга нар оролцон өөрийн орны тус салбарт баримталж буй бодлого, хөтөлбөрөө танилцуулж туршлагаасаа хуваалцлаа. Мөн хөрөнгө оруулагч компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, ураны чиглэлээр ажилладаг хуулийн компаниуд гэх мэт хувийн хэвшлийнхэн оролцож цөмийн цахилгаан станц шинээр барих, техник, технологийг хөгжүүлэх, цөмийн хаягдлын менежментийг зүй зохистой шийдвэрлэх, ураны боловсруулалт, тээвэрлэлт зэрэг асуудлаар илтгэл, хэлэлцүүлэг хийгдсэн юм.
 
Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Ю.Амано конгрессийн үйл ажиллагааг нээж хүний эрүүл мэнд болон экологийн хувьд халгүй, хямд эрчим хүч үйлдвэрлэх цөмийн цахилгаан станцыг ашиглахаар төлөвлөж байгаа орнуудын өсөн нэмэгдэж байгаа талаар онцлон тэмдэглэсэн.
 
Энэ хурлаар бүсийн орнуудын цөмийн бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааны талаар тодорхой хэлэлцлээ.