Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

ЦЭК-ын Ажлын алба, АНУ-ын Эрчим хүчний яам, Сандиагийн Үндэсний Лаборатори хамтран сургалт зохион байгуулна

ЦЭК-ын Ажлын алба, АНУ-ын  Эрчим хүчний яам, Сандиагийн Үндэсний Лаборатори хамтран сургалт зохион байгуулна

                                     

Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, биет хамгаалалтыг сайжруулах зорилтын хүрээнд Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба, АНУ-ын Эрчим хүчний яам, Сандиагийн үндэсний лаборатори хамтран “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлын менежемент, биет хамгаалалт” сэдэвт сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус сургалтад Монгол Улсын холбогдох төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчид оролцож цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлын менежемент, биет хамгаалалт, аюулгүй байдлын соёл болон олон улсын тэргүүний туршлагын талаар мэдлэг олж авна.