2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Химийн офицеруудад цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааны сургалт зохион байгууллаа

 

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын 2016-2017 оны цэргийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчин, Онцгой байдлын байгууллагуудын химийн мэргэжлийн офицеруудад цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цацрагийн хамгаалалтын холбогдолтой дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах, цацрагийн үүсгүүр ашиглахтай холбогдсон үйл ажиллагааны үед ажиллагчдын болон цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэх зэрэг сэдвээр хичээл зааж цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, илрүүлэх, аюулгүй болгох дасгал сургуулилтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт,  дасгал сургуулилтад Зэвсэгт хүчин, Онцгой байдлын байгууллагуудын нийт 75 химийн мэргэжлийн офицерууд хамрагдлаа.