2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

“Байгалийн гаралтай цацраг идэвхт материалын эх үүсвэр, түүнд тавих хяналт мониторинг” сэдэвт семинар зохион байгуулагдлаа

“Байгалийн гаралтай цацраг идэвхт материалын эх үүсвэр, түүнд тавих хяналт мониторинг” сэдэвт семинар зохион байгуулагдлаа

Европын Комиссоос хэрэгжүүлж буй MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх”  төслийн 7 дугаар зорилтын хүрээнд “Байгалийн гаралтай цацраг идэвхт материалын эх үүсвэр, түүнд тавих хяналт мониторинг” сэдэвт семинарыг Улаанбаатар хотод 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус семинарт төрийн 12 байгууллагын 17 албан хаагч, төслийг гүйцэтгэгч компанийн 4 шинжээчид оролцож байгалийн гаралтай цацраг идэвхт материалын эх үүсвэр, цацрагийн шарлага, түүнд тавигдах хяналт мониторингтой холбоотой эрх зүйн орчинд үнэлгээ хийх, төслийн хүрээнд боловсруулах шаардлагатай дүрэм, журам, зөвлөмжийн  талаар санал солилцов.