Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Европын Холбоо ба Монгол Улсын хамтарсан ураны олборлолт боловсруулалтын төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

Европын Холбоо ба Монгол Улсын хамтарсан  ураны олборлолт боловсруулалтын төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

ТӨСЛИЙН НЭР:    Монгол Улсад “Ураны олборлолт боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” (INSC MN3.01/11)

2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Европын Холбооны (ЕХ) санхүүжилтээр Европын Комисс Монгол Улсын Цөмийн энергийн комисс (ЦЭК)-той хамтран хэрэгжүүлсэн “Ураны олборлолт боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн үр дүнг хэлэлцэх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

"Amec Foster Wheeler Earth & Environmental UK Ltd." (консерциумын зонхилох компани) болон "WISUTEC GmbH" (Герман) компаниудын хамтарсан консерциум энэхүү төслийг 2014 оны 7 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн юм.

2 талын төлөөлөгчид төслийн үр дүнг хэлэлцэх хаалтын уулзалтыг 2017 оны 1-р сарын 10, 11-нд зохион байгуулан төслийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагааг эцэслэн дүгнэж харилцан үзэл бодлоо солилцлоо.

Төслийн ерөнхий зорилт нь Монгол Улсад ураны олборлолт боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох, түүнийг хэрэгжүүлэх хүний нөөцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахад явдал байсан юм.

Төслийн тусгай зорилтууд нь Монгол Улсын цацрагийн аюулгүй ажиллагааг хангах эрх бүхий захиргааны байгууллага болон уран олборлолт боловсруулалтын хяналтын тогтолцооны зохицуулалт болон хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын тохируулагч байгууллагын стандарт болон практикийг ЕХ болон олон улсад шалгарсан арга барилд нийцүүлэх явдлыг дэмжихэд оршиж байлаа.

Төсөлд ЕХ зүгээс техник, шинжлэх ухааны салбарын өндөр туршлагатай 10 гаруй мэргэжилтэн оролцож холбогдох захиргааны байгууллагуудад ураны олборлолтын талаарх дүрэм, хаягдлын менежмент, цацрагийн болон байгаль орчны хамгаалалт, хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторинг болон бусад чиглэлээр заавар зөвлөмж өгөн, ураны олборлолт боловсруулалтын үйлдвэрлэлд тусгайлан зориулсан техникийн зөвлөмж боловсруулах зэрэгт дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн холбогдох захиргааны байгууллагын дотоод журмын боловсруулалт болон цаашид ураны олборлолт боловсруулалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийн баримт бичгийн хяналтыг сайжруулах зэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Монгол Улсын мэргэжилтнүүдийн туршлагыг нэмэгдүүлэн сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод болон Канад, Австрали, Герман, Унгар зэрэг улсуудад хэд хэдэн сургалт зохион байгуулсан.

Төслийн хүрээнд Европын болон Монголын мэргэжилтнүүд нягт хамтран ажилласнаар дараах үр дүнд хүрсэн:

  • Ураны олборлолт боловсруулалтындүрмийн төслийг, дүрмийн хэрэгжилтийг дэмжих техникийн зөвлөмжийн хамт боловсруулсан. Төслийн талаар санал, шүүмж хүлээн авах зорилгоор ЦЭК-ын вэбсайтад дараах хаягаар олон нийтэд нээлттэй байршуулсан; http://www.nea.gov.mn/content/show/id/900
  • Уран олборлолт боловсруулалтын хяналтын тогтолцоо болон хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог захиргааны байгууллагуудын дотоод журмыг боловсруулсанд;
  • Эрх зүйн орчныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөц, мэдлэг/чадварыг тогтоож, ЦЭК болон уран олборлох ба баяжуулах байгууламжийн зохицуулалт болон хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог бусад байгууллагын төлөөлөгчдийг хамарсан өргөтгөсөн сургалт зохион байгуулсан;
  • ЦЭК-ын ураныолборлолт боловсруулалтын үйл ажиллагаандзөвшөөрөл олгох чадавхыг дээшлүүлсэн;

Уг төсөл нь Европын Холбооны Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (INSC) шугамаар санхүүждэг ба уг хөтөлбөрийн хүрээнд цөмийн тохируулагч байгууллагууд болон цөмийн байгууламжийн нэгжүүдэд болон цацраг идэвхт хаягдлыг аюулгүй тээвэрлэх, боловсруулах, цуглуулах хийгээд ашиглалтаас гаргах стратеги боловсруулах, цацрагаас үүдэлтэй ослоос сэргийлэх зэрэгт дэмжлэг үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажилладаг. http://ec.europa.eu/europeaid/funding/funding-instruments-programming/fu...

Төслийн баримтууд

Төслийн нэр: "Монгол Улсад ураны олборлолт боловсруулалтын хяналтын тогтолцоог бүрдүүлэх" (INSC MN3.01/11)

Төслийн үргэлжилсэн хугацаа: 31 сар

Энэ төслийн талаар илүү их мэдээлэл хүсвэл:

ЕХ: Мартин Андерсен, Хөтөлбөрийн менежер (INSC), Martin.Andersen@ec.europa.eu

ЦЭК:  Э.Нямдаваа, Төслийн удирдагч, e.nyamdavaa@nea.gov.mn

Amec Foster Wheeler Earth & Environmental UK Ltd.: Др. Христиан Күнзэ, Төслийн менежер, kunze@iaf-dresden.de