Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Зарлал

Итали улсын Триест хотноо зохион байгуулагдах “Спектроскопи болон Фото-индукцийн цахилгаан өдөөгчийн динамик” Семинарт урьж байна

Итали улсын Триест хотноо зохион байгуулагдах  “Спектроскопи болон Фото-индукцийн цахилгаан өдөөгчийн динамик” Семинарт урьж байна

“Спектроскопи болон Фото-индукцийн цахилгаан өдөөгчийн динамик” сэдэвт Семинар 2017 оны 5 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Итали улсын Триест хотноо зохион байгуулагдана. 

Семинарт Фото-индукцийн цахилгаан өдөөгчийн динамикийн онолын болон туршилтын тэргүүлэх судлаач мэргэжилтнүүд оролцох бөгөөд  уг динамикийн талаарх ойлголт, хөгжил, ирээдүйн чиг хандлага болон материалын шинж чанараас хэрхэн хамаарах талаар хэлэлцэнэ.

Хэлэлцэх сэдвүүд:

  1. Экситон үүсэх, диссоциаци болон рекомбинаци 
  2. Цэнэг тусгаарлах болон дамжуулах
  3. Шилжүүлэгчийн сулрал
  4. Хатуу шингэн холилдох үеийн редокс процесс  
  5. Өдөөгдсөн байдлын спектроскопийн шинж чанар
  6. Өдөөгдлийн динамикийг судлах хэт хурдан спектроскопи
  7. Олон биеийн өдөөгдлийн онол
  8. Хугацаанаас хамаарсан нягтралын функционал онол

Оролцох хүсэлтэй судлаач, мэргэжилтнүүд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний дотор http//indico.ictp.it/event/7961/ хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлэх боломжтой.

(Бүртгэлийн хураамжгүй, оролцогчдод олгох тэтгэлэг хязгаарлагдмал болно)