Цөмийн энергийн комиссын Ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос [Цацрагийн хамгаалалтын багаж, тоног төхөөрөмж]–ийг нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна. (2020-05-21 04:00:00)

ОХУ-ын Росатом улсын корпораци БНФУ-ын Арева корпорацийн хувьцаанаас хувь эзэмших сонирхолтой байгаагаа мэдэгдлээ

ОХУ-ын Росатом улсын корпораци БНФУ-ын Арева корпорацийн хувьцаанаас хувь эзэмших сонирхолтой байгаагаа мэдэгдлээ

2016 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр ОХУ-ын атомын энергийн Росатом улсын корпорацийн Баруун Европын бүсийн захирал Андрей Роздествин “Бид БНФУ-ын Засгийн газар зөвшөөрвөл Аревагийн хувьцаанаас тодорхой хэмжээг эзэмших сонирхолтой байгаа” хэмээн мэдэгдлээ.

БНФУ-ын Засгийн газрын санаачлагаар 87 хувийн улсын өмчит Арева группт бүтцийн өөрчлөлт хийгдэхээр болсон. Одоогийн байдлаар тус группын эзэмшилд байсан Арева ЦЭХС-ын нэгжийг БНФУ-ын улсын өмчит EDF (Électricité de France ) корпораци худалдан авсан бол цөмийн түлш үйлдвэрлэх нэгж нь урьдчилсан байдлаар NewCo хэмээн нэрлэгдэн компанийн статустайгаар бие даагаад байгаа юм.

БНФУ-ын Засгийн газар, Арева болон EDF  корпорацийн аль аль нь дээрхи 2 нэгжийн цөөн тооны хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчдад худалдах сонирхолтой байгаа ажээ.     

Аревагийн зүгээс мэдэгдсэний дагуу одоогийн байдлаар NewCo-гийн 10 хувийн хувьцааг БНХАУ-ын ҮЦК (Үндэсний Цөмийн Корпораци) болон Япон улсын “Мицүбиши Хүнд Үйлдвэрлэл” компани хуваан эзэмшихээр нийт 520 сая ам.долларын санал тависан  нь хэлэлцээрийн шатанд явж байгаа гэжээ.

Андрей Роздествины хэлснээр “Хэдийгээр Росатом нь Арева групптэй хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллаж байгаа боловч Арева групп нь ОХУ-ыг оролцуулалгүй БНХАУ болон Япон улсуудтай яриа хэлэлцээр үүсгэж байна. Бид өөрсдийн боломжит бүх хувилбарыг ашиглан шийдэлд хүрэх хүсэлтэй байна. Хэрвээ Франсуа Филион Ерөнхийлөгчөөр сонгогдвол бидний Аревагийн хувьцаанаас эзэмших явдлыг дэмжих магадлал өндөр бөгөөд бид ч гэсэн шинэ Засгийн газартай хамтран ажиллахдаа бэлэн байгаа” хэмээжээ.

 Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй БНФУ болон ОХУ хоорондын харилцаа удааширсан байдалтай байгаа боловч ирэх 5 дугаар сард болох БНФУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нөлөө бүхий нэр дэвшигчдийн нэг болох Франсуа Филион ОХУ-тай харилцаагаа дахин сэргээх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн.

Роздествин мөн хэлэхдээ “Росатом ирэх оноос эхлэн Арева НьюКотой хамтран цөмийн түлш дахин боловсруулах болон бусад улсуудад ханган нийлүүлэх талаар хэлэлцэж байсан. Арева НьюКо бол цөмийн түлшний эргэлтэд томоохон байр суурь эзэлдэг мэргэшсэн чадавхи бүхий байгууллага бөгөөд бид Ареватай хамтарч ажиллан бусад улсуудад шаардлагатай байгаа зохих үйлчилгээг үзүүлэх боломжтой” хэмээжээ.

Гэвч одоогийн байдлаар Аревагийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. 

Эх сурвалж: http://www.reuters.com