Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Саламанка төсөл

Саламанка төсөл

Испани улсын Мадрид хотоос баруун зүгт 3 цагийн зайд байрлах түүхэн ач холбогдол бүхий ураны томоохон уурхайд Саламанка төслийг хэрэгжүүлж эхлэхээр боллоо.

2016 онд Беркелигээс гаргасан “Эцсийн-ТЭЗҮ”-ээс үзвэл Саламанка төсөл нь дэлхийн хамгийн бага зардалт үйлдвэрлэгчдийн нэг болж ураны эргэлт саарсан өнөө үед татварын дараах мөнгөн урсгалаа өндөрт барьж чадахаар байгааг баталжээ.

Төслийн үнэ бууруулах хүүгийн түвшинг 8%, өгөөжийн дотоод түвшинг 60% байна гэж үзвэл өнөөгийн цэвэр үнэ цэнэ нь 531,9 сая.ам доллартай тэнцэж байгаа.

Эцсийн ТЭЗҮ-ийн судалгаанаас харахад төслийн эхний үе шат 10 гаруй жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жилд дунджаар 2200 тонн ураны хүдрийн баяжмал үйлдвэрлэх ба нэг килограмм ураны үйлдвэрлэлийн өртөг нь 29,26 ам.доллар, нийт өртөг нь 33,1 ам.доллар байхаар байна.   

Төслийн үйл ажиллагааны зардал нь еврогоор, орлого нь ам.доллараар тооцоологдох тул уг төсөл цаашид Европын Холбооны дифляцийн дарамт, нөлөөлөлд автахгүй үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

Мөн уг төслийн нийт үндсэн хөрөнгийн зардал нь 95,7 сая.ам доллар байгаа нь олон улсын стандартаас хэдийгээр бага байгаа боловч эсрэгээрээ ЕХ-ны сангаас санхүүжилт авч байр сууриа аль хэдийнээ олсон тухайн бүс нутгийн дэд бүтцийн салбараас ч хавь илүү ашигтай байх ажээ. 

Төслийг хэрэгжүүлэгч Беркели Энержиа компани нь тухайн орон нутгийн ард иргэдтэй бизнесийн болоод бусад байдлаар сайн харилцаа тогтоож чаджээ. Учир нь тэд удаан хугацааны турш ажилгүйдэлд автаад байсан нутгийн иргэдийг шинэ ажлын байраар хангахаар 450 шууд ажлын байр, 2000 гаруй шууд бус ажлын байр бий болгож нутгийн бизнес хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан орон нутгийн захиргааны үйл ажиллагааг дэмжихээ мэдэгджээ.  

Тэд эхлээд 3 сарын хугацаанд зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсний дараа буюу 2017 оны эхээр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх юм байна. 

Жилд 2200 тонн U308(1692tU) хэлбэрт ураны баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус уурхай нь олборлолт тээвэрлэлтээ 2018 оноос эхлүүлэх төлөвтэй байна. Өнгөрсөн 9-р сарын эхээр “Беркели Энержиа” ХХК нь хамгийн эхэнд олборлох 454 тонн ураны баяжмалыг   Европын бараа худалдааны компани болох “Интераллойс ХХК”-т худалдаалах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 

Уул урхайн шинжээч Мэтт Кийн уг төслийг “өнөөгийн зогсонги шахуу болсон ураны зах зээлд даацтай ашиг өгөхөхүйц үйлдвэрлэлийн чухал ач холбогдолтой, богино хугацааны хөгжлийн гарц” хэмээн тодорхойлсон байна. 

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org