Олон улсын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн стандарт 2014 онд шинэчлэгдсэн ба 1984 онд батлагдсан Монгол улсын Цацрагийн хамгаалалтын үндсэн стандарт “Цацрагийн аюулгүйн норм”-ыг Цөмийн энергийн комиссын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан.
Цацрагийн аюулгүйн нормыг шинэчлэн баталсантай холбогдуулан Стандартчилал хэмжилзүйн газрын Стандартчллын үндэсний зөвлөлийн 2016 оны 14 дүгээр тогтоолоор Цацрагийн хамгаалалт. MNS 5627:2006 “Орон байрны агаар дахь радоны зөвшөөрөгдөх хэмжээ”, Цацрагийн хамгаалалт MNS 5631:2006 “Цөмийн цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хэмжээ” стандартуудад нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.