Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Цaцрагтай ажиллагчдын хөдөлмөр нийгэм хамгаалалд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Цaцрагтай ажиллагчдын хөдөлмөр нийгэм хамгаалалд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газартай хамтран "Цацрагтай ажиллагчдын хөдөлмөр нийгмийн хамгаалалд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэний танхимд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Монгол улсад ионжуулагч цацрагийн үүсгүүрийг анагаах ухаан, судалгаа шинжилгээ, хөдөө аж ахуй, геологи уул уурхай, каротаж, аж үйлдвэр, зам, барилга, нисэхийн аюулгүйн үзлэг шалгалт, хил гаалийн салбарт ашиглаж байгаатай холбогдуулан тэдгээрт ажиллаж буй цацрагтай ажиллагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Дашрамд дурдахад өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа 128 байгууллагад 753 цацрагтай ажиллагч ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад байгууллагын тоо 21 хувиар, цацрагтай ажиллагчидын тоо 9.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь цацрагтай ажиллагчид хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад ордог тул цацрагтай ажиллагчдын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалалд тулгамдаж буй асуудлыг холбогдох яам, төрийн байгууллагуудтай хамтран шийдэх, гарцыг олох явдал юм.

Уг хэлэлцүүлэгт Цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдолтой үндэсний хууль тогтоомж, дүрэм журам, Цөмийн технологийн хэрэглээ,
Монгол Улсын болон дэлхийн чиг хандлага, Цацрагаас хамгаалах хэрэгсэл, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын нийгмийн  даатгалын шимтгэл төлөлт, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолт, Цацраг туяатай харьцах ажиллах үеийн хөдөлмөрийн нөхцөл,  түүнд тавигдах шаардлага зэрэг илтгэлүүд тавигдаж, шинээр батлагдсан дүрэм, нормыг танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгч тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа 137 байгууллагын 250 гаруй цацрагтай ажиллагч оролцсон бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д цацрагтай ажиллагчдын ажил мэргэжлийг бүрэн хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.