2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

МУИС-ийн “Байгаль Эх” лицей сургуулийн ахлах ангийн сурагч нарт сургалт зохион байгууллаа

МУИС-ийн “Байгаль Эх” лицей сургуулийн ахлах ангийн сурагч нарт сургалт зохион байгууллаа

МУИС-ийн “Байгаль Эх” лицей сургуулийн физикийн багш нараас тавьсан хүсэлтийн дагуу тус сургуулийн ахлах ангийн сурагчдад “Цөмийн технологийн хэрэглээ” сэдэвт сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгуулж, тус сургуулийн 11-12 дугаар ангийн 3 бүлгийн физикийн сонгоны нийт 21 сурагч хамрагдлаа.

Сургалтаар цөмийн технологийн хэрэглээ, дэлхий чиг хандлага, Монгол Улсын эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, судалгаа, шинжилгээний салбар дахь цөмийн технологийн хэрэглээний талаар хичээл зааж, цөмийн технологи, цөмийн физикчийн мэргэжлийг сонгосон тохиолдолд Монгол Улсад ямар байгууллага, аж ахуй нэгжид ажиллаж болох, мэдлэг боловсролоо хэрхэн гадаад оронд дээшлүүлэх, хэрхэн мэргэшсэн боловсон хүчин болох боломж байгаа талаар танилцуулсан нь сургалтад хамрагдсан сурагчдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.