Цөмийн энергийн комиссын Ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос [Цацрагийн хамгаалалтын багаж, тоног төхөөрөмж]–ийг нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна. (2020-05-21 04:00:00)

Рентген багаж ашиглалт- цацрагийн хамгаалалт сэдэвт сургалт явагдаж байна

Рентген багаж ашиглалт- цацрагийн хамгаалалт сэдэвт сургалт явагдаж байна

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг төрийн бус байгууллагатай хамтран Рентген багаж ашиглалт- цацрагийн хамгаалалт сэдэвт сургалтыг 2016 оны 9 дүгээр сарын 26-наас 27–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

            Сургалтад судалгаа, шинжилгээ, аюулгүйн үзлэг шалгалтын болон бусад зориулалтын рентген шинжилгээний багаж ашиглаж буй байгууллагуудын нэгжийн ахлагч, дотоод хяналтын болон цацрагтай ажиллагч нийт 4 байгууллагын 11 албан хаагч оролцож байна.

Рентген багаж ашиглалт- цацрагийн хамгаалалт сэдэвт сургалтаар цацрагийн хамгаалалтын холбогдолтой хууль тогтоомж, рентген шинжилгээний болон бусад зориулалтын рентген цацрагийн үүсгүүр бүхий багаж ашиглалтын үед цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэх, цацрагийн аюулгүйн соёлыг хэвшүүлэх, цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн шарлагыг бууруулах арга хэмжээ зэрэг чиглэлээр хичээлүүдийг зааж, цацрагийн хэмжилт хийх дадлагын ажлыг гүйцэтгэх юм.

            Энэхүү сургалт нь рентген туяа үүсгэгч багаж, төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг сайжруулах, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн аюулгүйн соёлыг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.