Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

"Ураны үйлдвэрлэлийн циклийн үйл ажиллагаа, цөмийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдал" сэдэвт үндэсний сургалт зохион байгууллаа"

Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (ЦЭГ) -аас "Ураны үйлдвэрлэлийн циклийн үйл ажиллагаа, цөмийн аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдал" сэдэвт үндэсний сургалтыг 2010 оны 2 дугаар сарын 23-25 -ны өдрүүдэд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) -ийн экспертүүдийн оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.
 
Үндэсний сургалтанд БОАЖЯ, ТЕГ, ЭБЭХЯ, МХЕГ, МУИС-ийн Цөмийн судалгааны төв (ЦСТ), Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төв (МШӨСТ), Төрийн өмчит Мон-Атом ХХК болон ЦЭГ-ын Төрийн захиргааны удирдлагын газар (ТЗУГ), Цөмийн технологийн газар (ЦТГ), Цөмийн болон цацрагийн хяналтын газар (ЦЦХГ) зэрэг байгууллагын нийт 41 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.
 
Сургалтаар ЦЭГ-ын үйл ажиллагаа, зорилго, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын холбогдолтой Монгол улсын хууль дүрэм, стандарт, ОУАЭА-ын үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны дүрэм, зөвлөмжүүд, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг хянах, цөмийн терроризмээс урьдчилан сэргийлэх, ураны үйлдвэрлэлийн циклийн аюулгүй ажиллагаа, цөмийн материалын тоо бүртгэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон хүрээлэн буй орчин, ажлын байрны цацрагийн аюулгүйн хяналт,  түүнд хэрэглэгдэх багаж төхөөрөмжийн талаар хичээл зааж, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын талаар зохих мэдлэг олгож, мэдээллээр хангалаа.