Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Зарлал

ОХУ-ын Цөмийн судалгааны Үндэсний их сургууль /МИФИ/-д цөмийн энергийн комиссын ажлын албаны нэр дээр магистр, аспирантурт суралцуулна

ОХУ-ын Цөмийн судалгааны Үндэсний их сургууль /МИФИ/-д цөмийн энергийн комиссын ажлын албаны нэр дээр магистр, аспирантурт суралцуулна

Монгол Улсын Цөмийн энергийн газар /хуучнаар/, Оросын Холбооны Улсын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны нэр дээр ОХУ-ын их дээд сургуулиудад цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр жил бүр оюутан, судлаачдыг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулдаг. 

Цөмийн Судалгааны Үндэсний Их сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд нэмэлт сонгон шалгаруулалтаар 5 оюутан, судлаачдыг цөмийн физикийн чиглэлээр магистр, аспирантурын хөтөлбөрт элсэлт авах тул 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор Цөмийн энергийн комиссын Ажлын албанд ирж яаралтай бүртгүүлнэ үү.

Сургалтын асуудлаар  Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын мэргэжилтэн Т.Хулантай холбоо барина уу. (Утас:62-263159, 86001109, И-мэйл хаяг: t.khulan@nea.gov.mn).

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА

2016-06-02