Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Зарлал

ОХУ-ын их дээд сургуулиудад цөмийн энергийн комиссын Ажлын албаны нэр дээр оюутан суралцуулна

ОХУ-ын их дээд сургуулиудад цөмийн энергийн комиссын  Ажлын албаны нэр дээр оюутан суралцуулна

Монгол Улсын Цөмийн энергийн газар /хуучнаар/, Оросын Холбооны Улсын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны нэр дээр ОХУ-ын их дээд сургуулиудад цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр жил бүр 10 оюутан, 5 мэргэжилтэнг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж байна.

2016-2017 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалтын бүртгэл 2016 оны 03 сарын 16-26-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төвд зохион байгуулагдаж байгаа тул сонирхсон оюутан, сурагчид идэвхтэй хамрагдана уу.

Бүртгэлийн комиссийн ажил, баримт бичиг бөглөх тухай зөвлөлгөө өгөх хуваарь:

Оросын шинжлэх ухаан соёлын төвд 

Огноо Байршил Ажлын цаг
2016.03.15-16, 21-26 124 тоот өрөө (1 давхарт) 10:00-17:00
2016.03.17-19 Оросын боловсролын үзэсгэлэнгийн явцад
(2-р давхарт)
10:00-17:00
2016.03.19, 26 Хэвлэмэл баримт бичиг хүлээн авах 10:00-16:00

Жич: Сонгон шалгаруулалтын бүртгэлийг http://russia.study/  мэдээллийн системд цахим хэлбэрээр авч байгаа бөгөөд мэдээллийн системд оруулсан баримт бичгийн хэвлэмэл хэлбэрийг 2016.03.15-26-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хүргүүлэхийг анхаарна уу.
Баримт бичгээ бүрдүүлээгүй иргэнийг горилгчдын бүртгэлээс хасна.

Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс зарласан ОХУ-ын их дээд сургуулиудад суралцуулах нэгдсэн зарыг эндээс үзнэ үү. Мөн http://www.meds.gov.mn/Ru1617mn холбоосоор орж Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны веб сайтад тавигдсан зарыг харах боломжтой.